Автомашин дотор нэгэн эх амаржсан үйл явдал болжээ. Тухайлбал, өнөөдөр Төв шуудангийн баруун урд талд 14:10 минутын үед нэгдүгээр эгнээнд Приус загварын автомашин гэнэт зогсож түгжрэл үүсгэжээ. Цагдаагийн ахлах ажилтан Т.Ганхуяг зохицуулахаар очиход нэгэн эмэгтэй замын хажууд төрсөн ба яаралтай зохицуулалт хийж, 103-ын машин дуудан нэгдүгээр төрөх эмнэлэгт зам чөлөөлт хийж шуурхай хүргэж өгчээ. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа юм байна. Хөл хүндтэй бүсгүй бие нь эвгүйрхээд байсан учраас такси барьж эмнэлэг орохоор явах үед тухайн газарт бие нь муудаж замын хажууд төрсөн гэнэтийн үйл явдал болжээ.