УИХ-аар Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого явуулах шийдвэр гаргасан. Өнгөрсөн 12 сард Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ихэнх үл хөдлөх хөрөнгө 2000-аад оны өмч хувьчлалын үеийнхээ үнэлгээгээр байгаа. Тэр үнээс нь тооцож үл хөдлөх эд хөрөнгийн татвар авдгийг өөрчилнө.
Зайсан, Богд уулын ам болгонд орон сууцны хороолол боссон. Газар нь аялал жуулчлалын зориулалттай. Эдгээр орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд хамруулж татвар авахаар төлөвлөж байгаа” гэлээ.