Инчоны захиргаа тус хотод төрсөн хүүхдүүдэд 18 нас хүртэл нь нийт 100 сая воны (76,746 ам.доллар) тэтгэмж олгох болсон байна. Ингэхдээ улсын болон орон нутгийн захиргаанаас өгдөг 72 сая вон дээр хотын төсвөөс 28 сая вон нэмэх болжээ.
Ирэх жилээс хэргэжиж эхлэх энэ хөтөлбөр нь Инчон хотын оршин суугчид янз бүрээр хүлээн авсан байна. Мөнгөн тусламжийг дэмжих хүмүүс байх ч зарим иргэд дан ганц мөнгөн тусламж өгөх нь хангалтгүй гэж бодож буйгаа илэрхийлсэн юм.
Өмнө нь тус хот жирэмслэлтийн болон түүнтэй холбоотой эмчилгээний зардалд 1 сая вон, амаржсаны дараа 2 сая вон , эцэг эхийн тэтгэмжид 18 сая вон, сар бүрийн хүүхдийн мөнгөнд 9.6 сая вон, хүүхэд асрах болон хооллоход туслан 25.4 сая вон, бага, дунд, ахлах сургуулийн боловсролд туслахад 16.5 сая воныг өгдөг байжээ
Шинээр баталсан төслийн дагуу жирэмсэн эмэгтэйчүүдийн унааны зардалд 500 мянга, хүүхдийн анхны төрсөн өдрөөс эхлэн долоон нас хүртэл сар бүр 100 мянга, 8-аас18 нас хүртэл сар бүр 150 мянган вон өгөх юм.
Одоогийн байдлаар Инчон хотын захиргаа энэ төсөлд зориулж 40.4 тэрбум вон төсөвлөжээ. Энэ бодлогын талаар тус хототд оршин суудаг хүн “Одоо үед хүүхэд өсгөх нь өртөг өндөртэй учир энэ бодлого хүмүүст туслах нь мэдээж” гэсэн байна.
Харин 50 гаруй настай сувилахуйн багш Кан Юн Сок “Миний бодлоор хамгийн чухал зүйл бол эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ өнгөрөөх цагтай байх явдал” гэж хэлж, зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь хангалтгүй хэмээсэн юм.
Эх сурвалж: Korea Times