Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албанаас өнөөдөр /2023.06.29/ хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр өнгөрөгч өдрүүдэд цахим орчинд цацагдсан автомашин ачилтын компанийн ажилтан иргэд рүү хутга гаргаж танхайрсан гэх дүрс бичлэгт холбогдох хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж мэдээлэл өглөө. Тэрбээр “Ачилтын компанийн ажилтан иргэд рүү хутга барьж дайрсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас холбогдох албан тушаалтан очиж шалгалтын ажиллагаа явуулсан. Зөрчил гаргагч Ц-д холбогдуулан Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна” гэлээ.