Ерөнхийлөгч асан Барак Обамагийн том охин Малиа өөрийн гэр бүлийн овог нь түүний шинэ амьдралд нийцэхгүй гэж үзэв. Тэрбээр Цагаан ордны гүнжээс тайз дэлгэцийн уран бүтээлд хүч үзэн найруулагчийн кареераа эхлүүлэхээр шийджээ. Холливудэд шинээр хийгдэж буй “The Heart” кино контентод Малиа өөрийн дунд нэр ( middle name)-ээр нэрлэгдэх болсон буюу Малиа Анн юм. “Sundance Institute”-ийн уран бүтээлчидтэй танилцах өдөрлөг дээр түүнийг кино найруулагч Малиа Анн гэж танилцуулсны дараа шүтэн бишрэгчид нь гайхширав.
Хэдийгээр ерөнхийлөгч асан, тэргүүн хатагтай нар өдгөө кино магнатууд болсон ч энэ сарын эхээр болсон өдөрлөгт оролцоогүй юм. Тэд том охиныхоо хувийн амьдралд оролцолгүй, Малиагийн шийдвэрт хүндэтгэлтэй ханддагийг харж болно.
Малиа Анн“The Heart” богино хэмжээний киногоо “ хайртай ээжийгээ алдаж, түүний хачирхалтай гэмээн гэрээслэлийг олсон хүүгийн гашуудлыг харуулах болно” гэжээ. Өмнө нь Малиа “Amazon Prime”-тай хамтарч “Swarm” шоуны зохиолыг бичсэн туршлагатай аж.
Эх сурвалж: E News