Сүүлийн хоёр жил Молдав улсын хувьд өнгөрсөн гучин жилээс ч илүү хүнд, хэцүү байсан талаар тус улсын Ерөнхий сайд Михай Попсои мэдэгдэв. Учир нь ЕХ-ны гишүүнчлэлд орох ойртох тусах Оросын заналхийлэл ихэссэн аж. Орос 2022 онд Украины эсрэг түрэмгийлэл эхэлснээс хойш Молдав нь олон удаагийн эдийн засаг, аюулгүй байдлын хямралд орсон байна. Жишээлбэл, гэнэтийн байгалийн хийн таслалт, эрчим хүчний ноцтой хямрал, хэт их инфляц болон газар нутаг дээр нь пуужингууд унаж иргэдийн аюулгүй байдалд халдсан.Мөн Молдав нь Украины дүрвэгсдээрээ тэргүүлснээр Оросын талыг баримтлагч намуудын бай болсон юм. Молдав улс 1991 онд ЗХУ-аас тусгаар тогтносон ч Украин болон Румын улсын дунд хавчуулагдсан тус улсыг Орос өөрийн нөлөөллийн хүрээнд харсаар байна. Оросын засгийн газар санаатайгаар Молдавын засгийн газрын эсрэг жагсаалыг санхүүжүүлж, хөндлөнгөөс оролцдог гэж тус улсын эрх баригчид мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт Молдав ЕХ-нд нэгдэх нийтийн санал асуулга зарласны дараа Орос эсэргүүцэн, эдийн засгийн дарамт үзүүлсэн талаар сайд Попсой хэвлэлд мэдээлжээ. Молдавын Оросын дэмжлэгтэй салан тусгаарласан Приднестровийн бүс нутаг нөхцөл байдал сайнгүй болсон талаар “APNews” нийтэлсэн.Попсой Приднестровийн нөхцөл байдал хурцадмал байгааг хүлээн зөвшөөрч, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж болзошгүй гэж санаа зовж байна. “Фронтын шугам 200 милийн зайд байх үед байдал хурцадмал хэвээр байх болно” гэж тэрбээр дурдсан байна. Дайн эхэлснээс хойш Молдав улс барууны түншүүдээсээ санхүүгийн болон дипломатын чухал дэмжлэг авсан ч урт хугацааны хөрөнгө оруулалт шаардлагатай гэж Попсой хэлэв. Энэ оны сүүлээр ЕХ-нд элсэх тухай бүх нийтийн санал асуулга нь Молдавчууд ирээдүйгээ хаана харж байгааг тодорхойлох зорилготой юм. Албаныхан 2030 он гэхэд бүрэн гишүүнээр элсэх амбицтай байгаа.
Эх сурвалж: APNews