Монгол Улсын Гавьяат Тамирчин, хурандаа Б.Цэвээндаш олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр, нийт 355 км зам туулж, өвлийн гүйлт хийхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдөр замдаа гарах юм байна.
Тэрбээр энэ тухайгаа, “Орчин үеийн залууст үлгэр дуурайл болж зөв зүйлд уриалахаар энэхүү шийдвэрээ гаргасан. Мөн спортоор хичээллэх нь хүний амьдралд хэрхэн сайнаар нөлөөлдөг, өөрчилдөг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Одоогийн залуус хүйтнээс айдаг даарч үзээгүй нялцгай болсон. Монголчууд нойрноосоо сэрэх хэрэгтэй. Гүйдэг монгол болох хэрэгтэй. Мэргэжлийн тамирчид урт замд өвөл гүйхийг сайшаадаггүй ч би эрсдэлийг тооцоолж энэхүү шийдвэрээ гаргалаа. Юу тохиолдохыг би мэдэхгүй. Гэхдээ ОХУ-ын хойд хил хүртэл гүйхээр шийдэж өнөөдөр замдаа гарч байна” гэлээ.