Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 5 метрийн гүнтэй муу усны нүхэнд хүн унасан тухай дуудлагыг долдугаар сарын 04-ний өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Т /40 настай, эрэгтэй/ 5 метр гүнтэй муу усны нүхэнд унасан байсныг 10 минут ажиллаж эсэн мэнд гарган аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн.