Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн АТГ-аас нэгжлэг хийж байсан. Мөн нүүрсний гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас түүнийг яллагдагчаар татсан. Эх оронд нь буцаан авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа хэмээн мэдээлж байсан.
Ямартай ч “Таван толгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг хил давж зугтсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсаар удаж байна. Хэзээ тэрээр Монголд ирж мэдүүлэг өгөх нь тодорхойгүй байна. Олон нийтийн дунд хардлага төрүүлээд буй түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэлж байна.
Н.Удаанжаргалын хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна
- Тэрээр 2018 онд тэрбумаар үнэлэгдэх орон сууцтай байсан бол 2019, 2020, 2021 онд 380 сая болж буурчээ.
- Түүний өөрийн орлого 2018 онд 28 сая байсан бол 2019 онд 354 сая, 2020 онд 167 сая, 2021 онд 155 сая болжээ.
- Гэр бүлийн орлого 2018 онд 95 сая байсан бол 2019 онд 137 сая, 2020 онд 190 сая, 2021 онд 170 сая болсон байна.
- 2018 онд 70 саяын тээврийн хэрэгсэлтэй байсан бол 2019, 2020, 2021 онд 252 сая болж нэмэгджээ.
- Мөн 2018 онд 560 саяар үнэлэгдэх малтай байсан бол 2020 онд 617 сая болж өссөн. Харин 2021 онд 585 сая болж буурав.
- Нийт 70 саяар үнэлэгдэх газартай, 157 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 119 сая төгрөгийн хадгаламжтай, 186 саяын зээлтэй байна.