Өмнөд Африкийн цагдаагийн байгууллага АНУ-ын Дотоод аюулгүй байдлын албатай хамтран Баруун Кейпээс бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, түүнтэй холбоотой дуу, дүрсний бичлэг хууль бусаар хадгалсан, олж авсан гурван этгээдийг баривчилсан байна.
Энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдөр вустерт нэгэн этгээдийг баривчилсан бөгөөд 95,000 зураг, 6,000 видео бичлэг олсон бол энэ удаагийн баривчилгаагаар хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой 149,000 гаруй зураг, 5,000 гаруй видео хураан авчээ.
Гэмт этгээдүүд насанд хүрээгүй хүүхдүүдтэй чатлаж, зураг видео солилцсон байсныг илрүүлсэн байна.
Манай улсад энэ төрлийн гэмт хэрэгт иргэд өртөж, хохирох эрсдэлтэй тул ялангуяа хүүхдүүдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, танихгүй болон сэжигтэй этгээдээс зурвас, найзын хүсэлт ирсэн тохиолдолд харилцаа үүсгэхгүй байх, учирч болзошгүй эрсдэлийн талаар хүүхдүүддээ тайлбарлахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.