Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн цахим цаг олголт нь иргэдэд хүндрэл учруулдаг, хүртээмжгүй байдлаараа шүүмжлэлд өртдөг. Учир нь тус эмнэлэг тухайн өдрийн цагийг урд орой 20:00 цагаас цахимаар өгнө гэдэг ч 20:01 гэхэд бүх цаг нь дүүрчихдэг. Ингээд иргэд үзүүлж чаддаггүй.
Тэгвэл 2024 оноос Нийслэлийн шүд эрүү нүүрний төв цаг олголтдоо өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 08-наас эхлэн e-kart.mn болон 70112247 дугаараар цаг олгох юм байна. Цаашдаа хөгжүүлэлтээ хоёрдугаар сарын 1 хүртэл хийнэ гэв.