Украины алсын тусгалт пуужин Оросын газрын тос олборлох хоёр том үйлдвэр лүү халдсан гэж албаны хүн Мягмар гаригт мэдэгдсэн байна. Оросын түрэмгийлэл гурав дах жилдээ үргэлжилж буй үед Киев технологийн чадвараа дээшлүүлсэнээ бататгаж Оросын найман мужыг дайрсан алсын тусгалт дроноор дайралт өгчээ. Путин сөрөг хүчний хүмүүсээ устгасны дараахан өөрийн засаг захиргаагаа дахин сэргээж, дайнаас болж улсын амьдрал өөрчлөгдөхгүй гэжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр Москвагийн зэвсэгт хүчин Украины 234 цэргийг устгасан байна. Батлан хамгаалах яам хилийн чанадад байх тус цэргүүдийг ” Украины террорист бүлгэм” гэж буруутгаж, устгасан ба тэдгээр цэргүүдийн долоон танк, таван хуягт машиныг зогсоосон гэв. Хилийн мөргөлдөөний тухай мэдээлэл бүрэн тодорхой биш байсан ба Оросын Курск, Белгород мужуудад юу болж байгааг тодорхой тогтоох боломжгүй байв. Дайн эхэлснээс хойш тус бүс нутагт хил дамнасан мөргөлдөөн үе үе тохиолдож,сөрөг нэхэмжлэл, худал мэдээлэл, суртал ухуулгын сэдэв байсаар ирсэн.
Киевийн албаныхны эх сурвалж Украины төлөө тулалдаж буй Оросын сайн дурын цэргүүд хил давсан гэж мэдэгджээ. “Оросын эрх чөлөө” легион, Оросын сайн дурын корпус, Сибирийн батальонууд Оросын нутаг дэвсгэрийг видео бичлэгт үзүүлж, “Путины дарангуйлалаас чөлөөлөгдсөн Орос улсыг хүсч байна” гэжээ.
ОХУ-ын Курск мужийн амбан захирагч Роман Старовойт хэлэхдээ, Украинаас ирсэн дайчид хилийн ойролцоо орших Теткино хотод хүрэхийг оролдсон байна. Тэрбээр “Тагнуулын болон хорлон сүйтгэх бүлэг нэвтрэн орохыг оролдсон. Буудлагын тулаан болсон ч ахиц гарсангүй” гэж “Telegram” дээр бичсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам Теткиногийн довтолгоог буцаасан гэж мэдэгдсэн ч нэмэлт мэдээлэл өгөөгүй байна. Мөн Украины дайчид Белгород муж руу нэвтрэх гэж дор хаяж дөрвөн удаа оролдсон боловч бүх дайралтыг байлдааны онгоц, их буу, пуужингаар няцаасан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: APNews