Оросын хакерын бүлэглэл Украины харилцаа, холбоог хянаж байгаа тухай Киев мэдэгджээ. Тухайлбал, Украины нэгэн тагнуул “Reuters” агентлаг өгсөн ярилцлагадаа “Өнгөрсөн тавдугаар сараас хойш Оросын хакерууд Украины харилцаа, холбоонд нэвтэрсэн. Хакеруудын халдлага барууныханд том сануулга өгсөн явдал болж байна” гэж онцолсон байна. Мөн Оросын хакерууд Украины хамгийн том харилцаа, холбооны операторын үйлчилгээг өнгөрсөн арванхоёрдугаар сард 12 хоногийн турш хязгаарласан аж.