Палестины канадчууд болон хүний эрхийн хуульчид Гадаад хэргийн сайд Мелани Жолиг Израиль руу цэргийн техник экспортолсон хэргээр шүүхэд өгч, дотоод болон олон улсын хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлдээ Канадын засгийн газраас Израиль руу зэвсэг, цэргийн зориулалттай барааг экспортлохгүй байхыг хүсчээ.
Канадын Олон улсын хүний эрхийн төлөөх хуульчдын (CLAIHR) Удирдах зөвлөлийн гишүүн Хенри Офф “Бид Канад улсыг өөрийн стандарт болон олон улсын эрх зүйн үүргээ биелүүлэхийг эрмэлзэж байна. Бид Канадын засгийн газрыг Газын бүсийг бөөнөөр нь өлсгөж, бөмбөгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсэхгүй байна. Канадын оруулсан хувь нэмрийг зогсоох нэг арга бол [Израильд] цэргийн дэмжлэг үзүүлэхээ зогсоох явдал юм” гэж утсаар өгсөн ярилцлагадаа хэлэв.
“CLAIHR” нэгдүгээр сарын сүүлээр Канадын засгийн газарт нээлттэй захидал бичиж, далайн эргийн анклав дахь Палестинчуудын эсрэг зэвсэг ашиглаж болзошгүй тул бүх экспортоо “нэн даруй зогсоохыг” Оттавад уриалсан. Канадын зэвсгийн экспорт Израиль руу 2022 онд 15 сая долларын үнийн дүнг давсан гэж албан ёсны тоо баримт дурджээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Канадын цэргийн экспортын дийлэнх нь электроник сансрын тоног төхөөрөмж, цэргийн сансрын экспорт, эд анги, тэсрэх бөмбөг, пуужин, ерөнхий цэргийн тэсрэх бодис зэрэг орно. Гэхдээ экспортын ихэнх нь нууцлагдмал байдаг. Энх тайвны судалгаа “Project Ploughshares” хүрээлэнгийн судлаач Келси Галлахер өнгөрсөн сард Аль Жазира агентлагт өгсөн ярилцлагадаа” Бид ямар компаниудад зэвсгийг экспортолж байгаар тодорхой мэдэхгүй” гэжээ. Хүний эрхийн хуульчид, идэвхтнүүд Канадын цэргийн эд ангиуд АНУ-аар дамжин Израильд хүрч байгаа гэж таамаглаж байна. Тэр дундаа “F-35” зэрэг сөнөөгч онгоцоны эд анги байж болзошгүй гэв.
Эх сурвалж: Aljazeera