ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны хоёрдугаар сард Украины эсрэг дайн эхэлснээс хойш анх удаагаа НАТО-гийн гишүүн улсад айлчлах гэж байна. Тэрбээр ирэх хоёрдугаар сард Туркт айлчлахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Путины гадаад харилцааны зөвлөх Юрий Ушаков Даваа гаригт Интерфакс агентлагт энэ талаар мэдээлсэн ч айлчлалын товыг хараахан зарлаагүй байна.
Украины дайн бол Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган оролцох магадлалтай яриа хэлэлцээний гол сэдэв байх болно. Путиныг Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс дайны гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон. Үүнээс болоод дайн эхэлснээс хойш Путин гадаадад зорчихоос зайлсхийсээр ирсэн. Хэдийгээр олон улсад баривчлах шийдвэр гарсан ч Турк түүнийг баривчлах тухай мэдээлэл алга.
Өдгөө 71 настай Путин ирэх гуравдугаар сард болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь тодорхой байгаа ч улс төрийн тоймчид түүнийг дэлхийн тавцанд төрийн зүтгэлтэн хэвээрээ байж чадна гэдгээ харуулахыг хүсч байна гэж үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ: DPA