Украинд энхтайвныг тогтоохыг уриалж буй Оросын улстөрч Екатерина Дунцова ирэх 2024 оны ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ гаргажээ. Тэрбээр ирэх гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд төрийн тэргүүн Владимир Путинтай өрсөлдөхөөр өчигдөр нэр дэвшигчийн бичиг баримтаа Сонгуулийн төв комисст өгсөн байна. Бүс нутгийн хууль тогтоогч Екатерина Дунцова хэлэхдээ, “Путинтай тэмцэж, энхтайванч, найрсаг, хүн бүртэй хүндэтгэх зарчмаар хамтран ажиллахад бэлэн “Хүмүүнлэг Орос” гэсэн үзэл санааг сурталчилна” гэв.