УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2023.04.26/ Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа дараах байр суурийг илэрхийлсэн юм. Тэрээр “Улс төрийн намууд хамтдаа 2021, 2022 онд Сонгуулийн хууль, Улс төрийн намын хуулийг өөрчлөх тал дээр маш олон хэлэлцүүлгүүд хийсэн. Үр дүн гарахад ойртсон байна.
Та бүхний санал санаачилга, хэлэлцүүлгүүд дээр гарсан бүх саналыг нэгтгэж Сонгуулийн хууль гарсан. Холимог тогтолцооны шинэчлэл нь гол түлхүүр гэж хэлж байсан. Хоёр төрлийн хууль өргөн баригдсан. Хууль дэмжигдэж, Ажлын хэсэг гарсан. Хамтарч хэлэлцэхээр ажиллаж байна. Жижиг засвар биш реформын чанартай зүйлийг хийх нь маш чухал байна.
Улс төрийн намын хууль дээр засгийн эрхийг хүссэн, хүсээгүй ялсан улс төрийн нам барьдаг. Өөрөө төлөвшилтэй байх ёстой, нам нь. Намуудын саналыг нэлээн тусгагдсан, тусгагдаагүй санал байвал Ажлын хэсэг дээр ярих боломжтой” гэв.