• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 13 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Саармагжсан үнийн өсөлт 2024 онд хэрхэх вэ?

2024-01-12
Эдийн засаг
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт буюу инфляци 2023 оны  төгсгөлд 7.9 хувьтай гарсан байна. Инфляци 2022 онд 13.2 хувь гарсан бол 2023 онд 7.9 болж буурсан нь өсөлтийн хурдац  5.3  хувиар буурсан үзүүлэлт юм. Тоон мэдээллээс харахад, үнийн өсөлт 2023 оны аравдугаар сараас нэг оронтой тоонд орж, эрчимтэй саармагжиж иржээ.  Түүнээс хойш гурав дахь сардаа нэг оронтой тоонд хадгалагдаж, тасралтгүй буурлаа.

Ийнхүү 2021 оноос хойш тасралтгүй өсч, 2022 оны зургадугаар сард оргил цэгдээ буюу 16 хувь даваад байсан үнийн өсөлт 16 сарын дараа хамгийн бага түвшиндээ бууж ирэв. Өөрөөр хэлбэл, жил хагасын хугацаанд инфляци 50 хувиар буурсан байна. Инфляци 2023 оны арванхоёрдугаар сард 7.9 хувь гарсны 35 хувь нь импортын бүтээгдэхүүнээс шалтгаалжээ. Статистикийн үндэсний хорооноос инфляцийг тооцохдоо нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, үнийг нэг сагсанд хийн судалдаг. Тэдгээрийн 221 нь импортын бараа байна. Монголчууд хэрэглээний сагсныхаа 46 хувийг гадаадаас худалдаж авдаг гэсэн үг. Тиймээс инфляцийг ерөнхий үнэ гэж ойлгож болно. Ерөнхий үнийг бүлгээр нь тооцсон үзүүлэлтээс харахад, 2023 онд хүнсний үнийн индекс хамгийн өндөр буюу 11.9 хувьтай гарсан байна.

Хүнсний үнэ дотроо мах, махан бүтээгдэхүүний үнийн индекс хамгийн их хувиар буюу 16.2 хувиар өссөн бол талх, гурил, будааны үнийн өсөлт оны эцэст 14.7 хувьтай гарав.  Тэгэхээр 2023 онд гадаад шалтгаантай инфляци буурсан ч дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт сорилт хэвээр байжээ.

 

ifo
Infogram

2023 ОНД СААРМАГЖСАН ҮНИЙН ӨСӨЛТ 2024 ОНД ХЭРХЭХ ВЭ

Монголбанкнаас инфляцийн өсөлттэй тэмцэн, найман хувьд барих зорилт тавьж ирсэн. 2024 онд уг зорилтоо хадгална. Төв банкны мөнгөний хатуу бодлого баримтлах болсон шалтгаан нь энэ бөгөөд цаашид тасралтгүй буурах хандлагатай болсон гэдгийг мэдээлж буй. Олон улсын байгууллагуудын зүгээс ч дэлхий  даяар хүнсний инфляци буурах хандлагатай болсныг тэмдэглэж буй. Тухайлбал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргадаг 2023 оны хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийн үнийн ерөнхий индекс 10 хувиар буурсан дүнтэй гарчээ.

Үнийн өсөлт саармагжиж эхэлсэн нь улс орнуудын төв  банкуудад бодлогын хүүгээ бууруулах боломж олгох магадлалтайг ч онцолсон байна.

Тэгвэл Монголбанк өнгөрсөн сард гаргасан инфляцийн тайландаа, 2024 онд эрэлтийн нөлөөгөөр үнийн өсөлтийн төсөөллөө бага зэрэг нэмэгдүүлж мэдээлсэн. Тайлангаас сийрүүлбэл, 2023 онд төгрөгийн ханш тогтворжин, тээврийн зардал буурч, гадаад үнийн дарамт багассан нь инфляц буурахад голлон нөлөөлөв. Гэвч ирэх онд төсвийн зардлын өсөлт, ялангуяа цалин, тэтгэвэр нэмэгдэж, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамтыг нэмэгдүүлнэ гэж таамагласан. Мөн  2023 оны хичээлийн жилд боловсролын үйлчилгээний үнэ сүүлийн 10 жилийн дунджаас хоёр дахин өндрөөр өссөн нь ирэх улирлуудад хүнсний бус инфляци өмнөх төсөөллөөс нэмэгдэх нэг хүчин зүйл болж байна. Улмаар инфляцийн буурах хурд удааширч, төв банкны зорилтот түвшинд хүрч тогтворжих хугацаа 2025 оны эхэн болж хойшилж байна гэж мэдэгдсэн. Монголбанк 2024 оны инфляцийг 8.7, 2025 онд 7.7 байна гэж тооцсон юм.

Өмнөх мэдээ

Сэрэмжлүүлэг: Салхи 24 м/с-ийг давж шуурна

Дараагийн мэдээ

АНУ, Хятадын аль алинд тал алдахгүйг хичээх Мексик

ХолбоотойМэдээ

Эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгч Боаогийн эдийн засгийн чуулганд оролцлоо

2024-04-03
Эдийн засаг

“Уурхайн үнийг чөлөөлөхгүй бол ирэх өвөл Монгол Улс гал алдана”

2024-04-02
Эдийн засаг

Б.Мөнхдэлгэр: Хувьцаа, бонд барьцаалсан зээлийн үйлчилгээг анх удаа үзүүлж эхэллээ

2024-04-01
Дараагийн мэдээ

АНУ, Хятадын аль алинд тал алдахгүйг хичээх Мексик

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурал 5 удаа хойшилсон шалтгаан!

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.