Дуучин О.Энх-Эрдэнэ “America’s Got Talent: Fantasy League” шоуны хагас шигшээ шатанд дууллаа. Тэрбээр энэ удаагийн номертоо Вилли Нельсоны “Always On My Mind” нэртэй уран бүтээлийг сонгосон байна.
О.Энх-Эрдэнийг дуулсны дараа түүнийг сонгож авсан Хайди Клам “Чи үнэхээр өндөр зэрэглэлийнх. Чиний хоолой үнэхээр үзэсгэлэнтэй бас намуухан. Яг л Майкл Бубле шиг. Би чиний дуулж байгааг долоо хоногийн 24 цаг сонсоод ч уйдахгүй” хэмээжээ.
Харин Саймон Коуэлл бага зэргийн шүүмжлэлтэй үг хэлсэн байна. Тэрбээр “Миний хувьд илүү эрч хүчтэй дууны сонголт хийсэн бол дээр байлаа. Маш, бага зэрэг энгийн сонсогдсон” хэмээсэн байна.
Шүүгч Хови Мандел “Би Саймонтой санал зөрөхөөргүй байна. Үнэнийг хэлэхэд, алтан баззер авсан оролцогчоос гадна нэг л хүн дараагийн шат руу орно” хэмээж ялагчийн 250 мянган ам.долларыг авах хэмжээний үзүүлбэр биш байлаа гэсэн юм.
Харин Мель Би “Чи гайхалтай хоолойтой гэж би бодож байна. Кантри стильтэй байсан болохоор чиний өмнөх үзүүлбэр надад их таалагдсан. Чи хамгийн сайн чаддаг жанраа дуулсан нь дээр байх. Харамсалтайгаар, саяных чиний хамгийн сайн үзүүлбэр биш байлаа” хэмээжээ.