Гэмтэл согог судлалын үндэсний төв болон “Eejii.org” сангийн ээлжит хамтын ажиллагааны хүрээнд долоодугаар сарын 03-ны өдрөөс эхлэн сайн дурын ажилтнууд ГССҮТ-д хөтөч хийж эхэлжээ.
Зуны улирал, тэр тусмаа баяр наадмын өдрүүдэд ачаалал нь эрс нэмэгддэг тус төвийн эмч, мэргэжилтнүүдэд тусалж, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд илүү ойр, хялбар, хүртээмжтэй хүргэх зорилготой энэхүү сайн дурын ажилд 190 хүн бүртгүүлснээс давхардсан тоогоор сайн дурын 60 ажилтан шалгарчээ.
Эдгээр сайн дурын ажилтнууд ГССҮТ-ийн Амбулаторийн тасаг болон Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт тодорхой хуваарийн дагуу ажиллаж, иргэд үйлчлүүлэгчдэд эмнэлгийн дотоод зохион байгуулалт, тусламж үйлчилгээний талаарх шаардлагатай мэдээлэл, зөвлөмжийг өгөх хөтөчөөр ажиллах аж.