Ирэх долдугаар сарын 26-нд нээлтээ хийх “Парис 2024” олимпын зохион байгуулагчдын санааг чилээх асуудал дундаршгүй. Олимпыг аюулгүй зохион байгуулах нь нэн тэргүүний асуудал болоод байтал Сена мөрөнд “E.coli” бактери зохих хэмжээнээс их байгаа нь нэрмээс болов.
Сена мөрний усны бохирдлын түвшин доогуур байсан тул тамирчдын аюулгүй байдлыг бодолцоод өнгөрсөн жилийн Дэлхийн цомыг цуцалсан түүхтэй.
Олимп эхлэхээс нэг жилийн өмнө хийсэн судалгаагаар нааштай үр дүнд хүрээгүй тул олон улсын марафон сэлэлтийн тэмцээнийг хойшлуулсан билээ.
Францын эрх баригчид Сена мөрний бохирдлын түвшнийг бууруулахаар тууштай ажиллаж байгаа ч санасан хэмжээнд үр дүнд хүрээгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Хэдийгээр 2015 онтой харьцуулахад нааштай үр дүнг харуулсан ч тэмцээн зохион байгуулахад аюулгүй хэмжээнд хүрээгүй байна.
Дээрх таван төслөөс гадна Сена мөрний усыг цэвэршүүлэх зорилгоор Аустерлицийн усан санг барьсан. Борооны усыг тогтоож цэвэршүүлэх зарчмаар тэмцээн болох мөрний усны “E.coli” бактерийн түвшнийг бууруулах зорилготой ч Парист хур тунадас бага орж байгаа нь тус төслийг хэрэгжүүлэхэд саад болж байна.
Мөн олимпын үеэр гэнэт их бороо орвол усан дахь бактерийн түвшин эрс нэмэгдэх аюултай. Борооны ус цэвэршүүлж амжаагүй бохирын устай нийлснээр бактери үржих таатай нөхцөл болно. Энэ тохиолдолд усны бохирын түвшнийг хэвийн хэмжээнд очих хүртэл тэмцээнийг хойшлуулж болох ч ингэвэл тамирчдын амжилтад нөлөөлөх сөрөг талтай.
“e.Coli” бактери гэж юу вэ?
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын тодорхойлсноор “E.coli” нь гэдэсний бактери. Ихэнх тохиолдолд амь насанд аюулгүй боловч бага насны хүүхэд, өндөр настнуудад хүчтэй нөлөөлдөг. Хоолны хордлоготой төстэй шинж тэмдэг илрэх нь бий.
Европын ихэнх оронд бүртгэгдсэн өргөст хэмх, түүнийг химийн аргаар бордсоноос үүдэн гарсан байж болзошгүй гэдэсний халдварт өвчин гэж үздэг. ДЭМБ-аас тогтоосноор гемолизын синдромоор идэвхэждэг аж.
Энэ бактерийн амьдрах хамгийн таатай орчин нь хүний бүдүүн гэдэс. Учир нь “E.coli” хүний бие организмын хамгийн дулаан хэсэг болох бүдүүн гэдэснээс өөр орчинд амьдрах чадваргүй.
Хүний биед олширвол цусан хангамж бууруулах, бүдүүн гэдэсний шархлаа үүсгэх замаар амь насанд аюултай бактери юм.
Мөн усанд их хэмжээгээр байгаа тохиолдолд арьс, салст, шээс болон амьсгалын замаар бусад эд эрхтнүүдэд үрэвсэл халдвар үүсгэх эрсдэлтэй.
Эх сурвалж: Inside The Games