Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, иргэн Б.Жагараас ирүүлсэн “Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцжээ. Улмаар баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзсэн тул уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна.
Улсын дээд шүүхэд шинээр бүртгүүлсэн Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намын дарга нь Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар юм байна. Түүнийг олон нийт тэмцэгч, жагсагч гэдгээр нь танина. Тэрээр намаа Улсын дээд шүүхэд бүртгүүлж чадсанаар манай улс 37 улс төрийн намтай болж байна.
Манай улсад үйл ажиллагаа явуулах эрх бүхий 37 улс төрийн намыг танилцуулж байна
- Монгол Ардын нам /МАН/
- Ардчилсан нам /АН/
- Монголын Ногоон нам /МНН/
- Иргэний зориг ногоон нам /ИЗНН/
- Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/
- Монгол Либерал Ардчилсан нам /МЛАН/
- Эх Орон нам
- Монголын Либерал нам /МЛН/
- Бүгд найрамдах нам /БНН/
- Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам /МЭҮН/
- Монголын Социал Демократ Нам
- Ард Түмний Нам /АТН/
- Монгол Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/
- Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
- Иргэний Хөдөлгөөний Нам /ИХН/
- Хөгжлийн Хөтөлбөрийн Нам
- Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам
- Хамуг Монголын Хөдөлмөрийн нам /ХМХН/
- ХҮН нам /ХҮН/
- Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/
- Монгол Консерватив нам /МКН/
- Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/
- Ард түмнээ хайрлая нам /АТХН/
- Монголын хүний төлөө нам
- Үнэн ба Зөв нам
- Зон олны нам /ЗОН/
- Дэлхийн монголчууд нам (ДМН)
- Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/
- Их эв нам /ИЭН/
- Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/
- Миний Монгол нам /ММН/
- Монгол шинэчлэлт нам /МШН/
- Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/
- Зүй ёс нам /ЗЁН/
- Ардчилал шинэчлэлийн нам
- Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
- Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам /САИНН/