УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хаалгаар гаргахад тооноор орж ирдэг, Намын нэрийн ард янз бүрийн хүмүүс нуугдаж орж ирэх гээд байна гэдэг шүүмжлэл байгаа юм. Санал тоолох, саналын хуудас хэвлэхэд хүндрэл учрахгүй гэж Сонгуулийн ерөнхий хороо хэлж байгаа.
Тиймээс жилийн өмнө хуулийг баталж байгаа болохоор бэлтгэл ажлыг сайн хангаж болно. Автоматжуулсан системийн хувьд бүх саналыг хуудсыг 100 хувь гараар тоолно. Өмнө нь 40 хувийг нь гараар тоолдог байсан. Дараа нь 50 хувь болсон. Одоо бол 100 хувь хяналтын тооллого хийнэ гэж зааж өгсөн. Аймаг, дүүрэг нэг тойрог байна, олон мандаттай байх нь хэвээрээ” гэх мэдээллийг өглөө.