Сонгинохайрхан дүүрэгт 38 настай эрэгтэй өөр дээрээ бензин асгаж асааж, амиа егүүтгэсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, “Хамтран амьдрагч маань согтуудаа амиа хорлоно гээд өөр дээрээ бензин асгачихлаа” гэсэн мэдээллийг нэгэн эмэгтэй цагдаагийн байгууллагад өгсөн байна.
Дуудлагын дагуу цагдаагийнхан очиж шалгахад Б гэх эр согтуудаа өөр дээрээ шатахуун асгаж, шатаж нас барсан хэрэг гарчээ.