Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дугаар байранд өчигдөр өдрийн 13:56 цагт “найман сартай хүүхэд гэртээ цоожлогдсон. Цахилгаан зууханд хоол хийж байсан хиншүү үнэртээд байна туслаарай” гэсэн дуудлага Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-т ирсэн байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Г /8 сартай, эрэгтэй/ нь гаднаасаа цоожлогдсон байсныг найман минут ажиллаж хаалгыг онгойлгон хүүхдийг ээжид хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Осол гэмтлийн тохиолдлын тоогоор ихэвчлэн 0-4, 10-14 насныхан ахуйн хүрээний болон бусад төрлийн осол, гэмтэлд өртөж байгаа тул эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхаарууллаа.