Нийслэлийн засаг даргын орлогч О.Номинчимэг дараах сэрэмжлүүлэг мэдээллийг нүүр номоороо түгээв.
“Иргэд он солигдох мөчийг найз нөхөд, албан байгууллага, гэр бүлээрээ угтаж, тэмдэглэхдээ чанарын шаардлага хангаагүй, гар дээрээс худалдан борлуулдаг салют, галт сум, бусад тэсрэх үйлчилгээтэй хэрэгслүүдийг ихээр хэрэглэдэг.
Пиротехникийн хэрэгслийн буруу хэрэглээнээс үүдэлтэй иргэд бэртэж гэмтдэг тохиолдол гарч байсныг энэ жил ч бид мартаж болохгүй. Иймд баталгаагүй бүтээгдэхүүн худалдан борлуулахгүй байхыг худалдаа эрхлэгч, бизнесийн байгууллагуудаас хүсье.
Иргэн та болзошгүй эрсдлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд зах, дэлгүүрийн лангуун дээр зөвшөөрөлгүй зарагддаг чанар, аюулгүйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдан авч ашиглахгүй байхыг анхааруулъя” гэжээ.