Агааржуулалтын системын доор хөргөгчийн фреон дэлбэрч, хоёр хүн түлэгдэн амиа алдсан осол гарчээ.
Мэдээллийг тодруулахад “Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо “Далай ээж” захад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 12:33 цагт НОБГ-т ирсэн.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж, “Миний сүлжээ” дэлгүүрийн зүүн хойд талын В1 давхарт агааржуулалтын системийн доор хөргөгчийн фреон шатаж байсныг унтраалаа.
Гал түймэрт гурван ажилтан түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүргэсэн боловч хоёр иргэн нас барж, нэг иргэний биеийн байдал хүнд байна” хэмээн Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.