Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс “Сэтгэлийн дэм” хандивын аян эхлүүлээ. Сүхбаатар аймаг гурван сая 900 орчим малтай. Тэгвэл зудын байдал гамшгийн хэмжээнд хүрч Сүхбаатар, Баяндэлгэр, Дарьганга, Түвшинширээ, Асгат сумдын малын тоо толгой ихээр хорогдож байна. Наран сум 2000 орчим малын хорогдолтой байгаа нь Сүхбаатар аймгийн хэмжээнд багад тооцогдож эхэлээ. Цаашдаа энэ тоон үзүүлэлт улам ихсэхээр байгааг нутгийн зөвлөлөөс мэдээллээ.
Иймд Сүхбаатар аймагийн 13 суманд, тус бүр 15 тонн нийтдээ 200 орчим тонн хивэг тэжээлийг нутгийн зөвлөлийн зүгээс хандивлахаар болжээ.
Зудын байдалтай сумын иргэд төвтэйгээ холбогдож чадахгүй, төвөөс нь тусламж очиж чадахгүй зузаан цасанд машин техник тоног төөрөмж явж чадахгүй хүнд нөхцөл байдал үүсээд байгаа аж.
Тиймээс Аймгийн Онцгой комисс болон холбогдох албаныхан нөхцөл байдал дээр ажиллаж, сум хоорондын замыг цэвэрлэж, өвс тэжээл, хүнс, эмийг иргэдэд хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж байгаа гэв.