Хөвсгөл аймгийн Тариалан сумын Холбооны байранд өнөөдөр /2023.12.27/ үүрээр гарсны улмаас бүх сүлжээ тасарчээ.
Сумын удирдлагууд, холбогдох албад үүссэн нөхцөл байдлын талаар хуралдаж байна. Харин нутгийн иргэд 48 км зайд орших Их-Уул суманд ирж холбоо барьж байгаа бөгөөд тэд “Ар гэртээ маш яаралтай дуулгах мэдээ байвал 13 цагаас өмнө залгаж хэлээрэй. Эргэж сумандаа очоод хэл дуулгахыг хичээнээ” хэмээн нийтэлжээ.