Токио хотын Ханеда нисэх онгоцны буудлын хөөрөх зурвас дээр өнөөдөр Японы агаарын тээврийн компанийн онгоц шатсан байна.
Тодруулбал, “Japan Airlines” компанийн нисэх онгоц Токиогийн Ханеда нисэх онгоцны буудлын зурвас дээр Японы эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдөж, шатжээ.
Агаарын тээврийн компанийн мэдээлснээр, 379 зорчигч болон багийн гишүүдийг бүгдийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн байна.
Нисгэгч онгоцноосоо зугтсан ч багийн бусад таван гишүүн сураггүй болсон гэж эргийн хамгаалалтын албаныхан мэдэгдэв. Нисэх онгоц газар хөдлөлтийн дараа сэргээн босгох ажилд туслахаар харуулын Нийгата бааз руу явах гэж байсан гэж “Sky News” мэдээлэв.
Энэ нь Хоккайдо дахь Шинэ Читосе нисэх онгоцны буудлаас Токиогийн Ханеда нисэх онгоцны буудал руу ниссэн “JAL 516” дугаар нислэг байсан гэж NHK мэдээлэв.
Ханеда нисэх онгоцны буудлын бүх хөөрөх зурвасыг орон нутгийн цагаар 18:00 цагаас хойш хааж, нислэгүүдийг Нарита нисэх онгоцны буудал руу шилжүүлсэн гэж “The Japan Times” мэдээлэв.
Нислэг газардсанаас хойш цаг гаруйн дараа онгоцны ихэнх хэсэгт тархсан галыг унтраахаар албаныхан ажилласаар байна.
ЭХ СУРВАЛЖ: HUFF POST