• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 7 | Бямба
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Торгуулиа төлөхгүй бол автомашиныг нь хөдөлгөөнд оролцуулахгүй

2024-01-19
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр /2024.01.19/УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа тайланг танилцууллаа.


УИХ-ын намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо нь 16 удаа хуралдаж, 9 хууль, УИХ-ын 11 тогтоолын төслийг батлуулсан байна.  Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд нь яаралтай горимоор орж ирсэн тул цаг наргүй ажиллах шаардлага үүсч байсан гэдгийг тэрбээр тодотголоо.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.ЦОГТБААТАР:

-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд  хүнд хэрцгий гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын бодлогыг чангатгахад анхаарч ажиллалаа.  Тэр дундаа хүүхдийн эрх зөрчсөн, хүүхдийн амь насанд халдсан, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, бэлгийн дарамт, бэлгийн мөлжлөгөд оруулсан бол 20-25 жилээр хорих, бүх насаар нь хорихоор зүйлчиллээ. Өршөөл мөн үзүүлэхгүй. Авлигын гэмт хэргүүд дээр ч ялын бодлогыг чангатгасан.

Зөрчлийн хуулиуд дээр нэлээн өөрчлөлт орсон.  Тухайлбал, энэ хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиуд дээр нэлээд өөрчлөлт оруулсан.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эхний ээлжинд Зөрчлийн хэргээр хариуцлага хүлээлгэж торгоно. 30 хоногоор баривчлах арга хэмжээ авна.

Нийтэд тустай ажил хийлгэх зэргээр хариуцлага тооцохоор зохицуулалт оруулж өгсөн. Хэрэв хоёр дахиа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Эрүүгийн хуулиар шийтгүүлэхээр чангалж өгсөн.

Зөрчлийн энэ хуультай холбоотойгоор олон нийтээс тавьж байсан зохицуулалтыг оруулсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж, торгуульчихаад торгуулиа төлөхгүй удаан явдаг байсныг зогсоох чиглэлээр тодорхой зохицуулалт тусгасан.

Тухайлбал,  торгуулиа хугацаанаасаа өмнө төлбөл торгуулийг нь 50 хувиар хөнгөлнө, хугацаандаа төлбөл торгуулийн хэмжээ хэвэндээ байна. Торгуулиа төлөхгүй хойшлуулж удаашруулбал торгууль нь 50 хувиар нэмэгдэнэ.

Торгуулиа төлөхгүй хойшлуулаад яваад байвал тээврийн хэрэгслийг нь хөдөлгөөнд оролцуулахгүй хязгаарлах заалт оруулж өгсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орууллаа. Юм л бол иргэдийг барьж хорьж, мөрдөн байцааж хэргийг шийддэг байсанд хязгаарлалт тавилаа. Хорих ялгүй гэмт хэргүүд дээр аль болох хойшлуулшгүй арга хэмжээ авахгүй байх шалгуурыг тавилаа. Хорих ялтай дээр газар дээрээ баригдсан, гэрч заасан тохиолдолд, гэхдээ ямар ч тохиолдолд шүүхийн хяналтад оруулж, баривчлах арга хэмжээ авахыг зааж өгсөн. Хэрэгтэн газар дээрээ баригдсан байлаа гэхэд 24 цагийн дотор прокурор хэргийг хянан үзээд, шүүхийн хяналтад оруулна.

Үндэслэлгүйгээр баривчилсан тохиолдолд прокурор, мөрдөн байцаагч өөрөө эргэн хариуцлага хүлээхээр заалт оруулсан.

Иргэдийнхээ эрх ашгийг илүү хамгаалах зорилгоор баривчлах хойшлуулгүй ажиллагааг хязгаарлахаар зааж өгсөн.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэлээн өөрчлөлт орууллаа. Шүүх дээр хэрэг хугацаагүйгээр удааширдаг, хойшилдог байдлыг хязгаарлаж, шүүх процессыг хялабаршуулж хурдан болгоход анхаарч ажилласан. Хариуцагч нарт сөрөг нэхэмжлэл гаргах боломжийг нээлттэй хялбаршуулж өгсөн. Гэрчийн мэдүүлэгт тавигдах шаардлагыг боловсронгуй болгон зохицуулж өгсөн. Давж заалдах шатанд асуудлыг удаашруулахгүйгээр богино хугнь ацаанд явуулах нөхцлийг хангаж өгсөн.

Хүний эрхийг хангаж ажиллахад хууль эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгоход анхаарч ажиллалаа. УИХ анх удаа Хүний эрхийн өдрөөр тусгай чуулган зохион байгуулж, тодорхой санаачлага гарган тогтоол батлахаар болсон. Энэний дагуу тогтоол батлагдсан. Хүний эрхтэй холбоотой хэд хэдэн асуудалд анхаарах. Тэр дундаа эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал дээр Хүний эрхийн үндэсний комисс дүгнэлт хийж,  түүнтэй холбоотой хууль тогтоомжийг илүү боловсронгуй болгох, урьдчилан сэргийлэх тал дээр ямар бодлого гаргах вэ, хуулийг хэрхэн боловсронгуй болгох вэ гэдэг бодлого гаргах. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр 2-ыг оруулж ирэхийг Засгийн газарт даалгасан.

Хүний эрхийг олон нийтэд таниулах, боловсролын байгууллагуудад сургалтаар нь дамжуулж таниулах ажлыг хийхийг Засгийн газарт даалгасан.

Төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэгийг сайжруулах, сургалт зохион байгуулах, төрийн албаны шалгалт авахдаа хүний эрхийн мэдлэгийн талаарх заалтуудыг оруулж, хүний эрхийн мэдлэгийн тодорхой босго тавьж, түүнийг давсан нь төрийн албанд ордог байх зэрэг заалт оуулж өгсөн.

Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нь хүүхдийн эрхийг хангахтай холбоотой сонсгол зохион байгуулж, тодорхой саналуудыг боловсруулж, баталсан гэлээ.

Өмнөх мэдээ

Цас цэвэрлэгээнд 671 ажилтан, 53 машин техник ажиллаж байна

Дараагийн мэдээ

НӨАТ-ын буцаалтыг 24-нөөс хойш олгоно

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

НӨАТ-ын буцаалтыг 24-нөөс хойш олгоно

Асуудал нь УИХ-ын даргад биш улстөржилтдөө байна!

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    40 хуваалцсан
    Хуваалцах 16 Жиргэх 10

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.