Саяхан “Uujgii music” рекордсын продюсер, гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, А.Хаянхярваа нар миний зохиосон дууг дуулах эрхгүй. Маш олон дуунуудыг маань “Номин талст” хамтлагийнхан дуулсан. Би тэднээс төлбөр авч байсан удаагүй. Ах дүүгийн харилцаагаар л явж ирсэн. Цаашдаа дуу бол оюуны бүтээл юм гэдгийг ойлгож, төлбөр төлөх ёстой” гэх мэдэгдэл хийн шуугиулж байсан ч “бууж өгчээ” .
Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Дуулаа дуул 2 лүд минь. Дуулим хорвоод дуулж болж л байвал миний муусайн дуунуудыг Монголд дуул, Японд дуул, Америкт ч дуул. Зөвшөөрлөө” гэж “жиргэсэн” юм.
Uujgii music” рекордсын продюсер, гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших өнгөрсөн нэгдүгээр сард “Хайрын бурхан”, “Чи минь”, “Чамайг санахдаа”, “Баяртай гэж битгий хэлээч”, “Зүүдний учрал” зэрэг бүтээлүүдээ Оюуны өмчийн газарт бүртгүүлж, зохиогчийн эрхээ баталгаажуулж авсан юм. Эдгээр дуунуудын аяыг тэрбээр бичсэн бөгөөд нэгэн үе богино долгионы FM-үүдийн ХИТ-үүдийг тэргүүлж байв.