Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль өнөөдрөөс мөрдөгдөж эхэлсэн.
Уг хуулийн дагуу торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм. Гэхдээ шинээр батлагдсан тус хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд хараахан хэвлэгдээгүй байгаа тул энэ талаар албаныхан дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаагаа хэллээ.
Жолооч та тээврийн хэрэгслийн торгуулиа www.smartcar.mn болон http://torguuli.police.gov.mn/ сайтуудад хандан өөрийн тээврийн хэрэгслийн дугаарыг оруулан Зөрчлийн тухай хуулиар бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгууль байгаа эсэхийг шалгах боломжтой.
Мөн дараах төлбөрийн шийдлүүдийг ашиглан тээврийн хэрэгслийн торгуулиа төлөх боломжтой.
- “Гялс банк” аппликэйшн, Statebank.mn сайтын “Гялс цахим банк”-аар, мөн Төрийн банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх.
- Egolomt.mn системийн “Интернэт банк”-аар, “Golomt bank” аппликэйшн, “SocilalPay” аппликэйшнаар, “Голомт” банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх.
- TDB online banking аппликейшн болон Худалдаа хөгжлийн банкны салбар төвүүд дээр өөрийн биеэр очиж төлбөр төлөх.
- Төрийн үйлчилгээний нэгдсэн портал E-mongolia.mn цахим хуудас болон аппликейшнаар төлөх.
- “Smartcar” аппликэйшн, Smartcar.mn цахим хуудас.
- Gerege” аппликэйшнээр, “Гэрэгэ киоск” машинаар дамжуулан биеэр очиж төлбөр төлөх.
Эх сурвалж: Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв