Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд 47 настай эрэгтэйн даралт ихэссэн гэх дуудлага яаралтай түргэн тусламжийн төвд иржээ. Тус дуудлагын дагуу үзлэг хийхээр очсон эмч рүү тухайн айлын хүн хутга барьж дайрсан хэрэг гарсан билээ.
Тухайн иргэнээс айсан эмч өөрийгөө хамгаалж, нэг давхарын цонхоор үсэрч, баруун хөлөө хугалсан бөгөөд одоогоор эмчилгээ хийлгэж байна.
Энэ хэргийн дагуу ЦЕГ-аас тодруулахад, “Эмч рүү хутга барьж дайрсан иргэн тухайн үед согтуу байсан учир эрүүлжүүлэхэд хонуулж арга хэмжээ авсан. Мөн сэтгэцийн өөрчлөлттэй байж магадгүй гэж үзсэн учраас СЭМҮТ-ийн эмч нарт хүлээлгэж өгсөн” гэлээ.