• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 13 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

“Төрийн албан хаагчийн эрхийг зөрчин, ажлаас үндэслэлгүй халдаг шалтгаан нь улс төрийн нөлөө

2024-01-16
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2024.01.16/ Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигч Л.Цэдэвсүрэнгийн талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан юм.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр ажиллаж байсан С.Цэдэндамбын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тус зөвлөлийн гишүүний сул орон тоонд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 04-нд олон нийтийн сүлжээгээр нээлттэй зарлажээ.

Сонгон шалгаруулалтын зарыг өөрийн албан ёсны цахим хуудсанд байршуулсан аж. Нийт есөн нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас нэг нэр дэвшигч өөрийн хүсэлтээр нэрээ татжээ.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын 2022 оны хоёрдугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг холбогдох хуулийн хүрээнд найман нэр дэвшигчийн материалыг хянахад  бүгд хуульд заасан шаардлагыг хангасан тул нэр дэвшигчийн ажлын туршлагад үндэслэн Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшүүлжээ.

Нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн нь 1967 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 56 настай.1985 онд нийслэлийн 13 дугаар дунд сургууль, 1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.

  • 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд ажилтан,1994-1996 онд Соёлын яамны Тамгын газарт сайдын туслах, хуулийн зөвлөх,
  • 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт хуулийн зөвлөх, сайдын туслах,
  • 2000-2009 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны  газарт хуулийн зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, 2009-2014 онд Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
  • 2014-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2020-2021онд Боловсрол, шинжлэх ухааны сайд,
  • 2021 оны 02-10 дугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2021 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна гэв.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр нэр дэвшсэн үндэслэл, боловсрол, ажлын туршлага, томилогдсон тохиолдолд хийх ажлын талаар танилцуулсан юм.

Тэрбээр, Төрийн албаны зөвлөл хуульд заасан тодорхой чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг. Мерит зарчмын хэрэгжилт, төрийн албаны хүний нөөцийн нөхцөл байдалд анхаарч ажиллана хэмээсэн.

Мөн төрийн албаны үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход оролцох, тус албаны нэр хүнд, үнэлэмжийг сайжруулах, чанаржуулах, сонгон шалгаруулалтын нөхцөлийг өөрчлөхөд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

skip-share

Сонгон шалгаруулалтын нөхцөлийг өөрчлөхөд анхаарна гэжээ.

Түүнчлэн төрийн албан хаагчдын ажлын хандлага, сэтгэлгээг шинэчлэх, өөрчлөх, чадварыг тасралтгүй сайжруулах, тогтвортой ажиллуулах, үнэлгээг шударга, бодитой болгох, төрийн албаны дунд түвшний удирдах албан хаагчийн мэдлэг, туршлага, мэргэшсэн байдал, чадвар, манлайллыг ажлын гүйцэтгэлтэй нь уялдуулан хараат бус байдлаар үнэлэх үнэлэмжийг өөрчлөхөд анхаарч, төрийн албан хаагчийг дэмжих, өөрийгөө хөгжүүлэх, тасралтгүй суралцах боломжууд олгох, урам өгөх, ажлын хэт ачааллыг бууруулах санал гаргаж, холбогдох байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөөд буйгаа онцолсон.

Төрийн албан хаагчийн цалин хөлс, нэмэгдлийг гүйцэтгэлд суурилсан хэлбэрт шилжүүлэх, нийгмийн баталгааг нь бодитоор хангах, ажиллах уян хатан нөхцөл зохицуулалтыг бий болгох, ажлын арга барилд шинэ технологи, цахим хэлбэр нэвтрүүлэх талаар санал санаачилгатай ажиллахаа мэдэгдсэн.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, удирдах албан тушаалтан нь өөрийнхөө үгэнд ороогүй, аясаар нь байгаагүй, эсвэл шударгаар ажиллаж байгаа хүмүүсийг шахаж, ажлаас нь гаргах явдал их болсон. Үүнээс болоод төрийн алба тогтворгүй, салаа сэлгээ их байна гэсэн гомдол ихээр гарах болсон. Ийм асуудлаар Төрийн албаны зөвлөлд гомдол ирвэл ямар зарчим барьж ажиллах вэ хэмээн асуусан юм.

Нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн, Төрийн албаны зөвлөлд очиж ажилласнаар ажилдаа ханддаг хандлага, ёс зүй, зарчим өөрчлөгдөхгүй. Хууль бус зүйлтэй эвлэрэхгүй, асуудлыг хамтын зарчмаар шийдээд явна.

Төрийн албанд ажиллаж буй 225 мянган хүмүүс дотор төрийн захиргааны албан хаагчдын тоо харьцангуй цөөн. Гэвч Дэлхийн банк, манай улсад хийгдсэн олон байгууллагын судалгааг харахад хамгийн их халаа сэлгээ, дарамт хавчлагад өртдөг хэсэг бол төрийн захиргааны албан хаагчид байдаг. Нийслэл, хороо, дүүрэг аймаг, яам, агентлагт ажиллаж байгаа хүмүүсийн эрх хэт их зөрчигдөн, үндэслэлгүйгээр ажлаас халагддаг шалгаан нь улс төрийн нөлөө.

Тухайн байгууллагыг толгойлж очиж байгаа хүмүүсийн ёс зүйгүй, хариуцлагагүй байдал нөлөөлдөг гэсэн судалгаа бий. Миний бие Төрийн албаны зөвлөлд очсоноор ямар нэг хууль зөрчсөн, хэтэрхий улс төржсөн, төрийн албан хаагчийн хууль ёсны эрх ашгийг дордуулсан аливаа ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудалд зарчмаа барьж, хуулийн хүрээнд ажиллана гэсэн хариултыг өгсөн.

Нэр дэвшигчийн сонсголын дараа сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, нэр дэвшигчдийн ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн шийдвэрээ гаргаж Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Өмнөх мэдээ

Месси яагаад FIFA-ын оны шилдэг хөл бөмбөгчин болов?

Дараагийн мэдээ

Ааруул 25-40 мянга, хэвийн боов 4500-7000 төгрөгийн үнэтэй байна

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Ааруул 25-40 мянга, хэвийн боов 4500-7000 төгрөгийн үнэтэй байна

Хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн төрийн албан хаагчид хорих ял оноов

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.