Аж ахуйн үйл ажиллагаанд төрийн оролцоог хязгаарлах тухай асуудлыг хэлэлцэх үеэр хууль санаачлагч УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой ХК 800 саяас нэг тэрбум төгрөг хүртэлх тендер зарлахад шалгарах стандартын компани бараг байхгүй. Гэхдээ шалгаруулахын тулд төрийн албан тушаалтнуудын авлигын асуудал өндөр түвшинд хүрсэн.
Автобус 1, 2 дугаар баазууд төрийн өмчит. Тэнд автобус шинэчлэл нэртэй мөнгө угаалт, бизнес явдаг. Харин нийтийн тээвэр дордож, дампуурч байна.
Төрийн болон орон нутгийн өмчит компаниар дамжаад өндөр мөнгөн дүнтэй тендер зарлахад асуудал гарвал Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр оруулж нууцын зэрэглэлд оруулах буруу жишиг тогтсон.
ҮАБЗ-өөр нууцын зэрэглэлд оруулсан тендерийг шударга явсан эсэхийг гаргаад тавихад хууль зөрчсөн эсэх нь тодорхойгүй асуултын тэмдэгтэй үлддэг байх явдлыг хаах ёстой.
Дотоод гадаадын хөрөнгө оруулагчид Монголын төртэй өрсөлдөх хэцүү байна, авлига өгөх, тендерт оролцохын тулд төрийн албан хаагчтай буруу замаар нөхөрлөдөг. Ингэхгүй бол ажил явдаггүй гэж ярьсан” хэмээн ярив.
12:46 2024/01/11
УИХ-ын намрын нэгдсэн чуулган Төрийн ордонд хуралдаж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай болон “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болж байна.