• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 6 | Баасан
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Улсын циркийн өмнө 35 давхар барилга барина

2024-02-06
Онцлох мэдээ
A A
0
10
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах
Улсын циркийн барилгыг нураагаад дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Өмнө нь 2008-2020 он хүртэл циркийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан ч 2020 оны долдугаар сараас засварын ажил эхэлж, өнөөдрийг хүртэл дуусаагүй л байна. Циркийн цэнхэр асрыг тойруулан өндөр хашаа татаж, нураагаад өдийг хүрэв.

“Барилгын ажил явагдаж байна” гэсэн бичгийг энд тэндгүй наасан харагдана. Яг ямар ажил хийж байгааг нь харах ямар ч боломжгүй. Дэргэдүүр нь өнгөрөх ганц нэг хүмүүс сонирхон өнгийнө.

Харин саяхнаас улсын циркийн өмнө “Рояал плаза” компани 35 давхар оффис үйлчилгээ, орон сууцны цогцолбор барилга барихаар болжээ. Ингэхдээ циркийн барилгын газар дээр барихаар төлөвлөөгүй гэдгийг албаныхан онцолж байгаа юм.

“Түмэн амгалан ордон” компанийн боловсруулсан циркийн барилгын өргөтгөл, шинэчлэлтийн загвар зургийг 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд баталсан байна. Зураг төслөөр 3000 хүн хүлээн авах хүчин чадалтай, зоорьтой, хоёр давхар барилга төлөвлөгдсөн бөгөөд өргөтгөлийн хэсэг нь үндсэн барилгын хийц, бүтээцэд нөлөөлөхгүй шийдлээр зураг төсөл боловсруулсан гэжээ.

Барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан тухай баримт, мэдээлэл ebarilga.mn мэдээллийн санд нээлттэй байгаа юм. Энэ талаар нийслэлийн Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Д.Хан-Уулаас тодруулахад “Улсын циркийн барилгын хойд талын хэсэг буюу ногоон байгууламжийн хэсэгт тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн. Тэр орон зайд ямар нэгэн барилга барихгүй. Хуучин улсын циркээ шинээр засварлахаар төлөвлөсөн.

Харин циркийн барилгын өмнөх газар дээр 2019 онд оффис барилгаа өргөтгөх зөвшөөрлийг авсан. Өнгөрсөн 2022 онд тэр газар дээр зураг төслөө шинэчилж, 35 давхар барилга барихаар болсон.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Рояал плаза” компани 1.3 га газар эзэмшиж байгаа” гэдэг мэдээллийг өгсөн юм.

“ЦИРКИЙН БАРИЛГЫН ҮНДСЭН ДҮР ТӨРХ, БҮТЭЭЦИЙГ ӨӨРЧЛӨХ ЮМ БАЙНА”

Улаанбаатар хотын түүх судлаач Г.ОЧБАЯР:

-Улсын циркийн барилгын талаар саяхан олон нийтийн сүлжээнд мэдээлэл цацагдсан. Түүхэн дурсгалт барилгын ойр орчимд 35 давхар барилга барихаар төлөвлөсөн. Гэхдээ циркийн барилгыг буулгахгүй гэсэн. Циркийн барилгыг шинэчлэх зураг төслөөс харахад үндсэн дүр төрх, бүтээцийг өөрчлөх юм байна. Хажууд нь 35 давхар барилга барих юм байна гэдэг нь харагдсан. Бид энийг эсэргүүцэж байгаа юм. Хотын төвийн А бүсэд байрлах маш цөөн орон зай, түүхэн барилга. Хотын хуучны дүр төрхийг авч үлдэх шаардлагатай. Улсын цирк нийслэлчүүдийн хайртай, очих дуртай газрын нэг байсан.

Улсын цирк нь соёлын томоохон байгууламж учраас тэр орон зайг нь устгах гэж байгааг эсэргүүцэж байна.

Нэгдүгээрт, барилгын үндсэн хэв шинж өөрчлөгдөнө. Хоёрт, ойр орчмын орон зайг эвдэх зураг төсөл болсон байна. Улаанбаатар хотод усан оргилууртай гудамж маш цөөн үлдсэн. Их дэлгүүрээс урагшаа Богд хаан уул нэвт харагддаг орон зай иргэдийн аюулгүй байдал, чөлөөт цагийг өнгөрүүлэх зориулалттай талбайтай. Циркийн хажууд 35 давхар өндөр барилга барьвал тэр орон зай нь алдагдана. Хотын даргаар ажиллаж байсан хүний гэр бүл түүхэн дурсгалт барилгыг үгүй хийх гэж байгаад шүүмжлэлтэй хандаж байна” гэдэг байр суурийг илэрхийллээ.

“УЛСЫН ЦИРК НЬ АРХИТЕКТУР УРЛАГИЙН ӨВӨРМӨЦ БАЙГУУЛАМЖ ЮМ”

Тэртээ 1971 онд одоогийн “Аса” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг.

Тэрбээр “БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар гуай 1968 оны арванхоёрдугаар сард намайг дуудан, Улсын циркийн барилга хариуцсан архитектороор томилсон. Тухайн үед Соёлын яамны сайдаар С.Сосорбарам гуай, циркийн даргаар С.Сосор гуай нар ажиллаж байлаа. Тэр үеийн Улаанбаатар хот 180-аад мянган хүн амтай, ганц гудамжтай “Эсгий хот” нэрээсээ салаагүй байлаа. Миний бие 1968 оны эцсээр Румын улсад албан томилолтоор очиж, Бухарест хотын зураг төслийн институтын архитектор Н.Берхович тэргүүтэй мэргэжилтнүүдтэй олон удаа уулзан, Монголын циркийн барилгын зураг төслийг манай орны онцлогт тохируулан гаргасан.

Румын улсын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотод Улсын циркийн шинэ барилгыг барих асуудлыг хоёр тал харилцан тохиролцсон. Тэр үеийн гурван сая рубль гэдэг нь ойролцоогоор тухайн үеийн ханшаар 23.4 сая төгрөг буюу 7.4 сая ам.доллар юм болов уу.

Монгол Улсын соёл урлагийн нэгэн томоохон төрөл болох циркийн урлаг 1960-1970-аад онд хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч, дэлхийн урлагийн тавцанд зохих байр сууриа эзэлсэн байв. Монголын циркийн барилгын гадна, дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээ, диаметр нь олон улсын стандартад нийцсэн 13 метрээс багагүй, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр байхаар төлөвлөж, хийсэн. Мөн агаарт эргэх, нугарах, утас олсон дээр тэнцвэр тоглолт хийх, илбэ үзүүлэх зэрэг тоглолтод жүжигчдийн аюулгүй байдлыг хангасан архитектур урлагийн өвөрмөц байгууламж болсон” тухай ярьсан юм.

УЛСЫН ЦИРКТ ЖИЛДЭЭ 890 МЯНГАН ХҮН ҮЙЛЧЛҮҮЛДЭГ БАЙЖЭЭ

Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971 оноос 2008 он хүртэлх хугацаанд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан,  бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан. Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан тухай циркийн уран бүтээлчид хэлсэн байдаг.

Мөн тэнд долоо хоногт ес, жилд 1400 удаагийн тоглолт хийж, суудлын 70-75 хувьд хүрч, жилд 890 мянган хүн үйлчлүүлдэг байсан.

Гэтэл хувьчлагдсанаас хойш циркийн уран бүтээлчид Монголдоо бэлтгэл сургуулилалтаа хийж, гадаадад тоглолтоо хийж, амьдралаа залгуулдаг болсон нь нууц биш юм.

Өмнөх мэдээ

Танилц: Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд

Дараагийн мэдээ

Мөр гаргах зүг, засал хийлгэх номоо цахимаар уншуулах боломжтой

ХолбоотойМэдээ

Онцлох мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

2025-04-17
Онцлох мэдээ

Баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ

2025-04-17
Онцлох мэдээ

АРХАНГАЙ АЙМАГ АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО

2025-04-14
Дараагийн мэдээ

Мөр гаргах зүг, засал хийлгэх номоо цахимаар уншуулах боломжтой

Дэлбэрэлтийн хохирлын нэгдсэн дүгнэлт III сарын 15-нд гарна гэв

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    38 хуваалцсан
    Хуваалцах 15 Жиргэх 10

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.