Монголын үндэсний геологийн алба (NGS) болон Францын геологийн судалгааны BRGM байгууллагын хамтарсан санаачилгаар “LiMongolia” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ нь Монголын чухал ашигт малтмал, ялангуяа уран, литийн бүс нутгийн хэтийн төлөвийг үнэлэх зорилготой юм. Тэгвэл “LiMongolia” төслийн анхан шатны үйл явцыг 2024 оны нэгдүгээр хагасаас эхлүүлэх бөгөөд техникийн түншийг сонгон шалгаруулсан байна. Уг шалгаруулалтаар “CGG” компани шалгарчээ.
Үүний үр дүнд уул уурхайн компаниуд, олон улсын санхүүжилтийн агентлагууд, геологийн судалгаа зэрэг орон нутгийн болон дэлхийн оролцогч талууд ирээдүйн стратегийн шийдвэр гаргах үндэс суурь болно гэж үзсэн байна. Мөн төслийн үйл явж энэ оны нэгдүгээр хагасаас эхлэн зургаан сар үргэлжлэх хуваарьтай байгаа аж.
Тэд хамгийн сүүлийн үеийн машин, сургалтын сайжруулсан хиймэл дагуулын зургийг мэргэжилтнүүдийн тайлбар дээр үндэслэн Монголын төв хэсэгт байрлах сав газрын ашигт малтмалын системд суурилсан литийн хэтийн төлөвийн загварыг гаргахаар төлөвлөсөн байна.
Хайгуулын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд технологид суурилсан шийдлүүдийг үргэлжлүүлэн хөгжүүлэх юм байна. Ингэхдээ “CGG” компанийн зүгээс мэдээллийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухааны хамгийн сүүлийн үеийн хэрэгслүүдийг ашиглахаар төлөвлөжээ.