Долоон настай хүү С энэ оны есдүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын II баг Бөмбөгтэй хөшөөний ойролцоох гэрээсээ 17:00 цагийн үед гараад сураггүй алга болсон.
Улмаар гурав хоногийн дараа Хэрлэн гол орчимд нас барсан байдалтай олдсон. Хүүгийн үхлийн шалтгаан тодорхойгүй байсан тус хэрэг саяхан шүүхээр эцэслэгдэн тогтоогджээ.
Тодруулбал, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сураггүй алга болоод байсан 7 настай хүүг зам тээврийн ослын улмаас амь насыг нь хөнөөсөн хэмээн Б гэгчид 7.6 жилийн хорих ял оноож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 6 жил хассан байна.
Ташрамд дурьдахад Б гэгч нь талийгч хүүгийн ээжийнх нь хамтран амьдрагч бөгөөд хэрэг явдал болох үеэр ээж нь эзгүй нийслэл рүү явсан байсан. Хүүг ээж нь нагац ахад нь үлдээсэн ч Б гэгчийн мотоциклийн араар сууж явснаас харамсалтай хэрэг болсон байдаг.