Хар тамхи хэрэглэх, зөөвөрлөх асуудал дэлхийн хэмжээний тулгамдсан асуудал болоод байгаа төдийгүй Монгол Улсад ч бас тулгамдсан асуудал болоод байгааг холбогдох албаныхан хэлж байна. Цагаан тахал гэж нэрлэгддэг хар тамхийг монголчууд бид өмнө нь кинон дээрээс л хардаг байсан бол одоо Монгол Улс дамжин өнгөрөгч улс орны нэг болжээ.
Түүгээр зогсохгүй Дундад Азийн орнуудад манай зарим иргэд тээвэрлэгч болж, хохирдог болсон гэдгийг ЦЕГ-аас мэдээлж байсан юм. Тэгвэл 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нэвтрүүлэх гэж байсан дөрвөн удаагийн тохиолдлыг илрүүлэн харьяаллын дагуу мөрдөн шалгах байгууллагад шилжүүлжээ.
Хуулийн байгууллага шалгаад тодорхой болсны дараа хар тамхитай холбоотой мэдээллийг хүргэнэ” хэмээн ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга Б.Сүхбаатар хэллээ.