• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 13 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Хар тэнгисийн флотын байлдааны томоохон хөлөг Украины цохилтод өртсөнийг Оросын тал хүлээн зөвшөөрлөө

2023-12-27
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Крымийн хойгийн зүүн эргийн Феодосия боомтод байрлаж байсан Оросын Хар тэнгисийн флотын байлдааны томоохон хөлгийг устгаснаа Украины агаарын зэвсэгт хүчин өчигдөр зарласан юм.

Даваагаас Мягмар гарагт шилжих шөнийн 3:00 цагийн орчимд харвасан далавчит пуужингийн цохилтод Новочеркасск десантын хөлөг онгоц өртсөн тухай мэдээлсэн байна.

Дэлбэрэлт маш хүчтэй байсан тул Феодосия хотыг бүхэлд нь доргиож, эргээс хол зайтай оршдог барилгуудын цонх хүртэл хагарсан тухай гэрчүүд мэдээлжээ.

“Оросын тэнгисийн флот улам жижигхэн боллоо” гэж Украины агаарын хүчний дэслэгч генерал Микола Олещук өчигдөр Телеграм хуудсандаа бичсэн юм.

Украины агаарын хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Игнат “Цохилт болон дэлбэрэлт ямар хүчтэй байсныг бид харлаа. Ийм хүчтэй цохилтод хөлөг онгоц тэсэж үлдэх маш хэцүү” гэж хэвлэлд ярьжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яам Новочеркасск хөлөг Украины пуужингийн цохилтод өртсөнийг хүлээн зөвшөөрсөн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ талаар ерөнхийлөгч Владимир Путинд илтгэснийг Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Үүнээс харвал цохилтын үр дүн үнэхээр ноцтой байсан бололтой.

“Дайсан Феодосия орчимд цохилт өглөө. Боомтын бүсийг битүүмжилсэн. Одоогоор гал түймрийг цурамд оруулаад байна” гэж Крымийн захирагч Сергей Аксёнов сошиал хуудсандаа бичсэн юм.

Энэ үеэр нэг хүн алагдаж, хоёр хүн шархадсан гэхээс өөр хохирлын талаар тэр дурдаагүй байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский агаарын зэвсэгт хүчний дайчдадаа “тусгайлан баяр хүргэсэн” ч цохилтын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

2014 онд ОХУ өөртөө хүчээр нэгтгэсэн Крымийн хойг энэ дайны турш Украины агаарын цохилтын бай болж байгаа.

Хэд хэдэн амжилттай ажиллагааны дараа Украины тал Хар тэнгисээр үр тарианы экспортоо үргэлжлүүлэх боломжтой болсон юм.

Энэ оны наймдугаар сараас хойш Украин улс 10 сая тонн ачааг Хар тэнгисээр тээвэрлэсний ихэнх нь үр тариа байжээ.

Олон тооны танк болон явган цэрэг тээвэрлэн эрэгт буулгах зориулалттай Новочеркасск хөлгийг Оросын тал Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт зэр зэвсэг тээвэрлэн хүргэх зориулалтаар ашиглаж байсан ба өчигдрийн цохилтын үеэр уг хөлөг Иранд үйлдвэрлэсэн Шахед дрон тээвэрлэж байсан гэж үзэж байгаагаа Украины тал мэдээлжээ.

Сүүлийн дөрвөн сарын хугацаанд Украины арми Оросын Хар тэнгисийн флотын 20 хувийг устгасан байх магадлалтай гэсэн үнэлгээг Их Британийн тагнуулын алба өчигдөр гаргасан байна.

 

Эх сурвалж: Reuters

 

Өмнөх мэдээ

Украины Крымын хойгт байрласан ОХУ-ын армийн хөлөг онгоцонд цохилт өгчээ

Дараагийн мэдээ

“Манай улс дөрвөн улиралтай мөртлөө явган хүний замын чулууг өнгөлөөд тавьчихдаг стандарттай”

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

"Манай улс дөрвөн улиралтай мөртлөө явган хүний замын чулууг өнгөлөөд тавьчихдаг стандарттай"

Сербийн нийслэлд сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал ес дэх өдрөө үргэлжиллээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.