• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 13 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Хариуцлагатай бизнес хүний эрхийг зөрчдөггүй

2024-01-16
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Сургуулиа саяхан төгссөн нэгэн залуу ажилд оров. Түүний анхны ажил тул маш баяртай байлаа. Өөрийнхөө ур чадварыг харуулан хоёргүй сэтгэлээр шамдан ажиллана. Ажлын хамт олон болон ажил нь маш их таалагдах боловч цалин нь цагтаа буудаггүй, илүү цагаар ажиллуулчхаад тэр цалинг нь огт олгодоггүй. Аав болоод удаагүй түүнд мөнгө ихээхэн шаардлагатай. Энэ байдал үргэлжилсээр тэр залуу ажлаасаа гарч, тухайн байгууллага ч нэг сайн боловсон хүчнээ алдав.  

Хэдийгээр бизнесийн байгууллагууд ажлын байр бий болгож, хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулдаг ч хүнд ээлгүй бодлого, үйл ажиллагаа явуулж байгааг дээрх жишээнээс харж болох юм. Тэгвэл яагаад бизнесийн байгууллага хүний эрхийн асуудлыг хөндөх ёстой вэ. Нэгдүгээрт ажилтнууддаа анхаарал тавьдаг байгууллагын хүний нөөц тогтвортой байна. Ингэснээр байгууллагын ирээдүйн өсөлт хөгжил тогтвортой байна гэсэн үг.

Хоёрдугаарт, хүний эрхийг хүндэтгэн ажиллах нь гарч болох эрсдэлээс сэргийлж чадна. Тухайлбал, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын дүрмээ хэрэгжүүлдэггүй бол хүний эрүүл мэнд, амь нас эрсдэх аюул тулгарч болзошгүй. Үүнээс үүдэн байгууллагын нэр хүнд унах, хуулийн хариуцлага хүлээх, үйл ажиллагаа нь  доголдох зэрэг олон асуудлууд гарч болзошгүй. Тэгвэл бизнесийн байгууллага хүний эрхийн асуудлыг үйл ажиллагаандаа тусгах нь ямар ач холбогдолтой вэ? 

АЖИЛТНУУДАА ХАЙРЛАНА, ХҮНДЭТГЭНЭ

Та байгууллага дотроо хэдэн камер хаана байрлаж байгааг мэддэг үү? Тэгвэл байгууллагаас камерын хяналт явуулж байгааг ажилтнууд гэлтгүй бүх хүнд мэдэгдэж, “камер ажиллаж байна” гэж хаягжуулалт хийх нь хүний эрхийг хүндэлж буй хэлбэр аж. Хэрэв танай байгууллагад гал гарлаа гэхэд хаагуур явах, тэр зам нь саадгүй, түгжээгүй байдаг уу? Энэ асуултыг та өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрэв галын гарц, гал унтраагуур зэрэг мэдээлэл нь ил тод байдаг бол тухайн байгууллага хүний эрхийн бодлогын нэгээхэн хэсгийг хэрэгжүүлж чаджээ.

Бизнест хүний эрх яагаад чухал болох ойлголт мэдлэгээ дээшлүүлэхийн тулд зарим байгууллагууд хүний эрхийн магадлан шинжилгээний сургалтыг авчээ. Бизнес эрхлэгчид энэхүү сургалтаас олж авсан мэдлэгээ компанидаа хэрэгжүүлснээр эерэг үр дүнгүүд гарсан байна. Дэлгэрэнгүйг дараах видеоноос үзээрэй.

БИЧЛЭГ: Хүний эрхийн талаарх Монголын бизнес эрхлэгчдийн дуу хоолой

БИЗНЕСЭЭ ТОМРУУЛЖ, ТОГТВОРТОЙ ӨСӨЛТ ҮЗҮҮЛМЭЭР БАЙНА УУ

Сүүлийн жилүүдэд олон улсад бизнесийн байгууллагуудыг хүний эрхийг хүндэтгэж, мэдрэмжтэй ажиллахыг шаардсаар байна. Энэ хүрээнд хариуцлагатай бизнесийн яриа хэлэлцүүлэг олон улсын түвшинд өрнөх болжээ. Ихэнх байгууллагууд хийж буй ажлаа хүний эрхтэй холбож үздэггүй. Учир нь хүний эрхийг хүндэтгэн ажиллах нь өөрсдийн бус төр хэрэгжүүлэх ёстой гэсэн буруу ойлголтоос үүдэлтэй.

Тухайлбал, цалингаа цагт нь олгодоггүй байгууллага байя гэж бодъё. Энэ үйлдэл байнга давтагддаг. Гэтэл ажилчид тухайн сардаа цалингийн зарцуулалтын төлөвлөгөө гаргачихсан байна. Ингээд л тухайн ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажлаасаа гарах сэдлийг төрүүлж магадгүй. Энэ нь бизнесийн тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

БИЧЛЭГ: Хариуцлагатай бизнес гэж юу вэ?

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД. ГЭХДЭЭ…

Таныг ажлын ярилцлагад орох үед гэр бүл төлөвлөлтийг тань асууж байв уу. Хүний эрхийг дээдэлдэг, ажилтнуудаа хүндэлдэг байгууллага хэзээ ч энэ асуултыг асууж болохгүй. Бизнесийн байгууллагад хүний эрх гэх ойлголт шинэ зүйл шиг сонсогдож болох ч өдөр тутмын үйл ажиллагааны нэг бүрдэл хэсэг болгох нь чухал.

Ажилчид сэтгэл хангалуун, ажлаасаа халширдаггүй байх нь бизнесийн өсөлтийн эхлэл. Түүнчлэн ажилчдын сэтгэл ханамж, тав тухын баталгаа болох юм. Тиймээс байгууллага хүний эрхийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн компани орон сууцны хороололд сургууль барилаа гэхэд барилгын хортой хог хаягдлаа ойр хавьдаа хаяж, хүрээлэн буй орчноо бохирдуулж болохгүй.

Харин зориулалтын хогийн цэгт хаяж, хүний эрүүл орчинд амьдрах эрхийг хүндэтгэх учиртай. Мөн хүний эрхэд нөлөөлж буй асуудлуудыг илрүүлж, шийдэх нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг юм. Цаашид ч гарч болох эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой.

БИЧЛЭГ: Бизнесийн байгууллагад хүний эрх яагаад чухал вэ?

БОД, БОЛОВСРУУЛ БАС ДАХИН БОД

Тэгвэл байгууллагадаа хүний эрхийн бодлогыг хэрхэн тусгаж, хэрэгжүүлэх вэ? 2011 онд НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмуудыг баталжээ. Эдгээр зарчмууд нь бизнесийн үйл ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, асуудлыг шийдвэрлэх, компаниудыг хүний эрхийн бодлого боловсруулахдаа удирдлага, ажилчдыг оролцуулах, бизнесээс үүдэлтэй хүний эрх зөрчигдсөн бол эрхийг нь сэргээхэд төр болон бизнес ямар үүрэг хариуцлагатайг тодорхойлсон. Жишээлбэл мэдээлэл технологийн байгууллага хэрэглэгчийнхээ мэдээллийн нууцлал, аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй. Энэ бол байгууллагын хүний эрхийн бодлогын нэгээхэн хэсэг нь юм шүү.

БИЧЛЭГ: Бизнесийн байгууллагуудын хүний эрхийг хүндэтгэх үүрэгт юу багтдаг вэ?

“ГОМДОЛТОЙ БАЙНА, ШИЙДЭЖ ӨГӨӨЧ”  

Байгууллагын дотоод журмын нэг заалтыг ажилтан эсвэл ажил олгогч өөрөө мөрдөхгүй байгаа асуудал гарлаа гэхэд яаж шийдэх вэ. Тоохгүй өнгөрөөх гэж үү. Тэгвэл байгууллагын дотоод гомдол барагдуулах механизмыг бий болгоорой.

Байгууллагад хэн нэгний эрх зөрчигдсөн  тохиолдолд тус эрхийг сэргээн эдлүүлэх дараах арга хэлбэр байдаг байна. Дүрэм журам тодорхой байвал ажилтан болон байгууллагын хоорондын харилцаа ойлгомжтой, сэтгэл ханамж дүүрэн байх болно.

БИЧЛЭГ: Бизнесийн байгууллага дахь гомдол барагдуулах механизм гэж юу вэ?

ШИЙДЭЛ

Дээрх бичлэгүүдээс та бизнест хүний эрхийн асуудал ямар чухал болохыг бага ч болов мэдсэн байх. Тэгвэл зөвхөн боловсруулсан бодлогоо цаасан дээр буулгаад орхих биш бодитоор хэрэгжүүлэх, ингэхдээ эрсдэлийг үнэлж, сэргийлж мөн эрэмбэлж шийдэх хэрэгтэй.  Энэхүү аргачлалыг дараах видеоноос үзээрэй.

БИЧЛЭГ: Бизнесийн байгууллага хүний эрхийн асуудлыг хэрхэн эрэмбэлэх вэ?

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс манай улсын бизнесүүдийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлыг 2020 оноос хойш Япон улсын Засгийн газар болон Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлжээ. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцаарай.

Өмнөх мэдээ

Ж.Ганбат: Ногдол ашиг тараах эсэх асуудал хавраас яригдана

Дараагийн мэдээ

820 сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг ирэх хавар шинэчилж дуусгана

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

820 сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг ирэх хавар шинэчилж дуусгана

Цагаан сарын ууц 200-500 мянган төгрөг

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.