Нийслэлийн Ардчилсан Нам (АН)-аас “Утаа ба эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
Энэ үеэр дөрвөн докторын зэрэгтэй судлаач, эмч нар илтгэл тавьсан юм.
УНТЭ-ийн цусны тасгийн эмч Г.Саруул (Ph.D) цусны хавдарт агаарын бохирдол нөлөөлж байгаа эсэх талаар дэлхийд сүүлийн 10 жилд хийгдэж 2023 онд нийтлэгдсэн нэгэн судалгааны талаар танилцуулав.
Тэрбээр “Дэлхийд: Судалгаанд цусны хавдар үүсгэхэд хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйл нь замын түгжрэл, бензин орсон. Хотын төв зам дагуу байрлалд 300 метр дотор оффис болон гэртэй бол цусны хорт хавдраар өвчлөх магадлал өндөр байна гэсэн байна.
Замын түгжрэлтэй холбоотой цусны хавдар Азийн орнуудад ихсэх магадлал өндөр байгааг судалгаанд дурджээ.
Төв мэдрэлийн систем, амьсгал, цус, дархлаа зэрэг бүхий л эрхтний системд PM 2.5-тай бүтэц нэвтэрч орох боломжтой. Хүний биед цус, судас хүрдэггүй газар гэж байхгүй. Энэ бүх замаар тээвэрлэгдэж очоод гэмтээнэ гэсэн үг.
“Монголчууд өвөрмөц дархлаатай болохоор хорт хавдар үүсэхгүй гэдэг нь тодорхойгүй. Иймд шинжлэх ухааны салбартаа хөрөнгө оруулах хэрэгтэй байна”
Харин Монголд: Монголчууд өвөрмөц дархлаатай болохоор хорт хавдар үүсэхгүй гэдэг нь тодорхойгүй. Монголдоо судалгаагүй байж дэлхийд ийм хорт хавдар үүсээд байна гээд дайраад байж ч болохгүй.
Иймд шинжлэх ухааны салбартаа хөрөнгө оруулж байж энэ тал дээр судалгаа хийн цаашдаа яах талаараа шийдэх хэрэгтэй.
Цусны хавдарт нөлөөлж байгаа хүчин зүйлийн талаар судалгаа хийх гэхээр дэмжлэг байдаггүй.Цаашид энэ асуудлыг шийдэх хэрэгтэй болов уу” гэв.
Хэлэлцүүлгийг зохион байгуулагчид Монгол Улсад агаарын бохирдолтой холбоотой хийсэн суурь судалгаа байдаггүй. Иймд үндэсний хэмжээний суурь судалгаанууд хэрэгтэй байна гэдгийг онцолж байв.