н-Уул дүүргийн 11 хороо “Женерал таун” хотхонд байрлах “Жогжоохон” цэцэрлэгт явдаг 2 настай охиныг багш нь зодсон талаар хүүхдийг гэр бүл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаад байна.
Болсон явдлыг тодруулбал, охин өнгөрсөн баасан /2023.12.23/ гарагийн орой ирэхдээ гар нь хөхөрчихсөн ирсэн. Даваа гарагт гэр бүл нь цэцэрлэгийн камерийг шүүхээр очиход тухайн өдрийн бичлэг устсан байсан учраас өмнөх өдрийг нь үзсэн. Тэгэхэд үндсэн болон туслах багш нь хоёр настай охиныг газар унагаж, цохиж, ам руу нь хуруугаа хийж байгаа дүрс камерт бичигдсэн байжээ.
Охины гэр бүл цагдаагийн байгууллага, шүүх эмнэлэгт хандсан. Эмнэлгийн эхний дүгнэлтээр гарын зөөлөн эд хэд хэдэн хэсэгт гэмтсэн, тархи нь доргисон. Цаашид хүүхдийн сэтгэлзүйн байдлыг тогтворжихоор бусад нарийвчилсан шинжилгээнүүдийг хийлгэхийг зөвлөжээ.
Нэмж дурьдахад, үндсэн багш нь ам руу нь хуруугаа хийж байгаа үйлдэл нь хэлийг нь эрхий хуруугаараа дарж, эрүүний булчинд нөлөөлж дуугарч чадахгүйд хүргэдэг арга юм байна.