• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 9 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Хурган дарга нарыг хөлжүүлдэг 100 жил айсуй!

2024-03-01
Онцлох мэдээ
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах
Цас зуднаасаа салав уу үгүй юу, сумын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төсвийг босгох хандивын аян орон даяар өрнөх нь ээ.

Монгол Улс 330 гаруй сумтай. Үүнээс 102 сумын 100 жилийн ой өнөө жил тохиож байна.  Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Увс, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгуудын сумд 100 нас хүрч буй юм.

Улсын хэмжээнд хаваржилт хүнд байгаагаас орон нутгийн удирдлагууд хандив босгох ажлаа хойш тавьснаас биш өдийд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийнхөнтэйгээ ярьж эхэлдэг сэдэв юм.

Гэхдээ Завхан зэрэг аймгууд сумдынхаа 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хуваарийг батлаад байна. Тиймээс удахгүй хандив өгөхийг уриалж эхлэх биз.

Хандивын аян өрнөхөөр хүн бүрийн л оролцоо шаардах болдог. Эхлээд төрийн албаныхны нэг өдрийнх нь цалинг шууд татдаг бол малчид нь борлонгоо самнаж олсон хэдэн бор юмнаасаа илүүчилнэ.  Тэтгэврийн ахмадууд “Дор хаяж 500 мянган төгрөг хандивлахгүй бол муухай харагдана. Хичээгээрэй” гэж хүүхдүүдээ шавдуулсаар бэл бэнчинтэй нь хэдэн саяар нь хандив өргөдөг. ТҮЦ, дэлгүүр ажиллуулдаг хийгээд ногоо тарьдаг хувийн аж ахуйтныг ч зүгээр суулгахгүй, “хэзээ хандиваа өгөх вэ” гэхчлэн орон нутгаас шаналгасаар бас л татна. Цаашлаад төгсөлтөөрөө хандив босгох аян өрнөх нь ч бий. Ийн хаврын турш хандивын аян үргэлжилсээр зунтай залгадаг.

Хандиваар хэдэн зуун сая төгрөг цуглардаг ч ердөө хоёр хоногт л гөвж орхино. Идэж уухад ихэнхийг нь зарцуулсан тухай сум даяар сонсогдоход “Аргагүй, аргагүй” гэцгээн хүлээн зөвшөөрдөг. Наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн бөх, айргийн тавд хурдалсан хурдан морь, харваачдын бай шагналд нэлээн их мөнгө зарцуулсан тухай тайлбар дагуулахаа ч мартахгүй.

Гэвч тэр их хандиваас сум орон нутгийн удирдлагууд цавчаа хийхгүйгээр цөмийг наадамд зарцуулна гэж үгүй. Яаж ийгээд л өөрсөддөө унацтай ажиллана.

За тэгээд олон нийтээс цугларч боссон хандив болохоор түүнийг нь хянаж цагддаг газар ч гэж байдаггүй. Зуд болохоор нохой зоолдог гэдэг шиг ой болохоор сум орон нутгийг удирдаж байгаа дарга нар л оцойж овоотлоо баяждаг нь  нууц биш болсон.

Монголчууд нэрэлхүүн дээр баярхуу. Нэг ёсны бусдынхаа дор ороод муухай харагдахвий гэдэг нэрэлхүү зантай. Тэр араншингаа хандив өргөл өгөхдөө яс тас барина.

Өгсөн хандиваар нь өөр нэгэн хөлжсөн байхад асууж ч зүрхлэхгүй. “Хэдэн төгрөг өгснийхөө хойноос хэл ам хийгээд үхэх гэж байна, хоншооргүй хог вэ” гэж хэлнэ гээд хандивын зарцуулалтад хяналт тавьдаггүй. Энэ нь ч ойгоор мөнгө хийж гаршсан хурган дарга нарт олз болсоор ирсэн.

Уг нь орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал оныхоо төсвийг батлахдаа ойд зориулж хөрөнгө тавьдаг. Гэвч тэрхүү мөнгө үнэхээр 100 жилийн ойн баяр зохион байгуулахад хүрдэггүй юу, хандив л босгохгүй бол баяр  тэмдэглэх аргагүй байгаа тухай ярьдаг. Энэ үлгэрт нутгийнхан итгэж, хандив өгдөг. Засаг төр барьж байгаа хүмүүс нь мөн мөнгөн бороо оруулна. Хувиасаа өглөө л гэдэг. Татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалснаасаа өгдөг үү, хувийн бизнесээсээ илүүчилдэг үү, бүү мэд. Ямартай ч хурган дарга нарыг хөлжүүлдэг 100 жилийн ой айсуй.

Уг нь улс орнуудад тэгш ойг тэмдэглэхдээ хийж бүтээснээрээ бахархдаг. Монголд бол эсрэгээрээ.

Ялаа батгана язганасан модон жорлонгоо будгаар будаж, сумын захиргааныхаа дээвэр дээр зоосон төрийн далбаагаа шинээр хатгаж, наадмын талбайнхаа хог шороог цэвэрлэж, хэдэн гэр тойруулж бариад л гүйцээ.

Наадам дууслаа, дараагийн сумын наадам үзэхээр явцгаана. Дахиад дараагийн сумын наадам, тэгснээ аймгийн наадам гэж явтал долдугаар сар дуусч наймдугаар сар гарна.

Хадлан тэжээл бэлдэх цаг ирэхэд наадам дуусаагүй. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Цаг уур орчны шинжилгээний газраас өвөлжилт хүнд болохоор байгааг сануулж, өвс тэжээлээ сайн бэлтгэхийг анхааруулах ч монголчуудын наадам дуусахгүй.

Морь уядаг нь хурдны шандастай гэсэн хэдэн хүлгээ портерт ачин аймгаас аймаг дамнан давхиж наадамласаар нутагтаа ирэхэд намрын сэрүү орж, хадлан тэжээл бэлтгэх ажил хэзээний оройтсон байна.

Өвөл болж, хахир өвөл ирэхэд “Өвөлжилт хүндэрлээ. Мал өвс тэжээлгүй боллоо” гэж асуудал тавина. Төр ч өвс тэжээл үнэгүй өгч, эрхлүүлнэ.

100 жилийн ойн эцсийн үр дүн зудаар л дуусч байна даа.

Өмнөх мэдээ

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй

Дараагийн мэдээ

ОХУ: Ираны хиймэл дагуулыг сансарт амжилттай байрлуулав

ХолбоотойМэдээ

Онцлох мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

2025-04-17
Онцлох мэдээ

Баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ

2025-04-17
Онцлох мэдээ

АРХАНГАЙ АЙМАГ АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО

2025-04-14
Дараагийн мэдээ

ОХУ: Ираны хиймэл дагуулыг сансарт амжилттай байрлуулав

"Х-ТҮЦ" продакшныхан үл тоож, уучлал гуйгаагүйд эмзэглэж байна"

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    47 хуваалцсан
    Хуваалцах 19 Жиргэх 12

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.