Ардчилсан намын өнөөдрийн 4:11 мэдээллийн цагт Ардчилсан намын дэд дарга Т.Пүрэвхатан, Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Пунсалмаа нар оролцож, мэдээлэл хийлээ.
Т.ПҮРЭВХАТАН:
-Хэнтий аймгаас өчигдөр ирлээ. Малчны хотонд юу тулгамдаж байна вэ гэдгийг газар дээрээс нь хүргэхээр ажиллалаа. Хэнтий аймагт өнөө маргаашгүй төрөх гэж байгаа 65 ээж, байнгын эмчийн хяналтад байдаг 228 иргэн, 0-3 насны нярай 630 хүүхэд байна. Зам гаргах асуудал нэн чухал байна. Өнөөдөр зам гаргалаа, 2-3 цагийн дараа шуураад зам хаагдаж байна.
Зам гаргачихвал малчид аймаг, сум руугаа яваад эмнэлгийн тусламж үйлчилгээгээ авчихна.
Мөн Галшар, Баян-Отог сумын нэгдсэн эмнэлгийн машин эвдэрсэн тул иргэд, малчид эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна.
Байгалийн гамшиг болгон улс орон бүрт тохиолддог. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлснээр хохирол багатай даван туулдаг. Тийм учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг байх шаардлагатай.
Г.ГАНБААТАР:
-Дорноговь, Говьсүмбэр аймгуудад ажиллалаа. Хөдөөд туслах хүч хэрэгтэй байна.Ххөдөө аж ахуйн салбарыг цогцоор нь өөрчлөхгүй бол өвс тэжээл тэвэрсэн улстөрчид л явж байна.
Малын индексжүүлсэн даатгалыг хэрэгжүүлэх шаардлага байна. Гамшиг болсон дараа ярихаас илүүтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх. Хөдөөд мах нь бага зэргийн үнэтэй, бусад түүхий эдийн үнэ нь унасан учраас өвс тэжээлээ авч чадахгүй байна.
Б.ПУНСАЛМАА:
-Хөдөө орон нутагт хаваржилт хүндэрч байна. Нийслэлийн хэмжээнд “Амь нэгтэй монголчууд” хандивын аян зохион байгуулж байна. Аянд нэгдэхийг хүсвэл малын тэжээл, бүх хэрэгцээт зүйлээр хандив нэмэр болж ажиллахыг хүсье.
Эдийн засгийг солонгоруулна гэж их ярьдаг. Мал ахуйн салбарыг хөгжүүлье гэвэл малынхаа арьс шир, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулдаг болох нь чухал. Хэрвээ жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд бодлогын дэмжлэг үзүүлдэг байх юм бол малынхаа түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэр бий болно. Хамтын зүтгэлээр малынхаа өөх тосоор саван хийдэг жижиг, дунд үйлдвэрүүд байгуулагдсан. Энэ төрлийн үйлдвэр байгуулагдах юм бол төрөөс татаас дэмжлэг авахаас илүүтэй улсад татвар төлдөг, малчид нь түүхий эдээ нийлүүлдэг болж, орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно гэлээ.