Хүүхдэд зориулсан “Соёлын ваучер”-ийн төсвийг Ч.Номин гэх хувь хүний төсөв мэтээр тайлбарлан, элдэв зураг, постер эвлүүлэн нэг агуулгатай мэдээг олон сайтаар зэрэг тарааж, зөвхөн кино, жүжиг үзүүлж хэсэг бүлэг хүмүүс хувааж идэх гэж байгаа мэтээр нийгмийн тархи угаалт хийж байгаад харамсаж байна.
“Соёлын ваучер” 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасаж хэлэлцүүлэгт оруулсан тул тус мөнгөн дүн 2025 оны Монгол Улсын төсөвт суугаагүй болохыг Ч.Номин сайд мэдэгдлээ.
УИХ-ын 2024.12.06 өдрийн чуулганаар “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийн зарим зүйл, заалтыг хасах тухай хэлэлцүүлэгт гишүүдийн олонх буюу 62.1 хувь нь татгалзсан санал өгснөөр тус хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзжээ. Энэ нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал бөгөөд ССАЖЗ-ын сайдын хувьд миний оролцооноос үл хамаарах шийдвэр юм.
Засгийн газрын зүгээс төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг, ард иргэдийн санал, шүүмжид хүндэтгэлтэй хандаж хүүхэд залуусын “Соёлын ваучер” 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасаж хэлэлцүүлэгт оруулсан тул тус мөнгөн дүн 2025 оны Монгол Улсын төсөвт суухгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Мөн Хүүхдэд зориулсан “Соёлын ваучер”-ийн төсвийг Ч.Номин гэх хувь хүний төсөв мэтээр тайлбарлан, элдэв зураг, постер эвлүүлэн нэг агуулгатай мэдээг олон сайтаар зэрэг тарааж, зөвхөн кино, жүжиг үзүүлж хэсэг бүлэг хүмүүс хувааж идэх гэж байгаа мэтээр нийгмийн тархи угаалт хийж байгаад харамсаж байна гэв.
Хүүхдэд зориулсан “Соёлын ваучер” гэж юу вэ?
“Соёлын ваучер” нь Монгол Улсын хэмжээнд 16-18 насны нийт 183,259 хүүхэд, залууст өөрийн авьяас, чадварыг нээж олох, мэргэжил сонголт, ирээдүйгээ зөв тодорхойлох оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн болж хүмүүжихэд нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөр юм.
Мөн Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 суманд түүх, танин мэдэхүй, соёл, урлаг, спорт, боловсрол, хүүхэд хөгжил зэрэг 120 гаруй нэр төрлийн сургалт, үйлчилгээ явуулдаг 2600 гаруй аж ахуй нэгж, тэдгээрт ажиллаж байгаа 20,000 гаруй иргэд, тэдгээрийн гэр бүлд шууд утгаараа бодит дэмжлэг болох, соёл спортын салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой төсөл байсныг онцлон хэлэв.