• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 3 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Цаасан дээр нэргүй, цасан дээр мөргүй МОНАДА хуралдана

2024-02-27
Спорт
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Монголд допингийн эсрэг тэмцэхэд ганц гай болж байгаа байгууллага нь өнөөх МОНАДА буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага. Угтаа допингийн эсрэг тэмцэж, суртал ухуулга явуулах ёстой ч байгуулагдсан цагаасаа допингийг хөхүүлэн дэмжиж, олигтой ажил хийгээгүй гэж хэлж болох. Жилийн өмнө л шинэ тэргүүнтэй болж, Монголыг Парисын олимпоос хасагдах аюулаас аварч чадсан ч хууль зөрчсөн нь тодорхой болж, улсын бүртгэлээс хасагджээ.

2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нэрээ Допингийн эсрэг төв болгон өөрчилжээ. Гэвч удирдах зөвлөлийн дарга гэх хуучин тэргүүн Ж.Хатанбаатар, шинэ тэргүүн Ц.Уугангэрэл нарыг хасчээ. Ингээд допингийн эсрэг төв улсын бүртгэлээс хасагдав. Хамгийн сонирхолтой нь улсын бүртгэлээс хасагдсан байгууллага өнөөдөр/2024.02.27/ удирдах зөвлөлийн хурлаа зарласан аж.

Эцсийн өмчлөгч, хувь эзэмшигч, удирдах албан тушаалтангүй болсон, бүртгэлгүй, чадамжгүй допингийн эсрэг төв хурал зарласан нь тун хачирхалтай. Улсын бүртгэлд бүртгэлгүй байгууллага хурал зарлах эрхгүйгээс гадна тус хуралд оролцох гишүүд нь хууль бус, хэлэлцэх асуудал нь хууль бус, гарсан шийдвэр нь мөн л хууль бус болж таарна.

ЯАГААД МОНАДА ХУУЛЬ БУС БОЛЖ, УЛСЫН БҮРТГЭЛЭЭС ХАСАГДСАН БЭ? 

Энэ бүхэн өнөөх л Ж.Хатанбаатартай холбоотой. Тэрбээр 2010 онд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагыг үүсгэн байгуулахдаа гишүүдийн гарын үсгийг хуурамчаар үйлдэн өөрийгөө үүсгэн байгуулагч статустай улсын бүртгэл бүртгүүлжээ. Гэтэл WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмэнд допингийн эсрэг байгууллага нь тухайн улсын үндэсний олимпийн хорооны байгуулсан байгууллага байна гэж заасан хэрэг. Өөрөөр хэлбэл, хувь хүн тус байгууллагыг үүсгэн байгуулах, өмчлөх эрхгүй. Анхнаасаа хууль зөрчсөн байтал Ц.Уугангэрэлийг өнгөрсөн жил шинэ тэргүүнээр сонгож, Ж.Хатанбаатар өөрийгөө хүндэт ерөнхийлөгч болгосон гэх. Анхнаасаа буруу суурин дээр өөрчлөн шинэчлэгдсэн учир бүхэлд нь хүчингүй болгохоос өөр аргагүйд хүрэв.

МОНАДА-Г ӨӨРЧЛӨН ШИНЭЧЛЭХ ЯМАР ГАРЦ БАЙГАА ВЭ?

Дэлхийн допингийн эсрэг дүрэмд үндэсний допингийн эсрэг байгууллага нь холбогдох хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол үндэсний олимпийн хороо нь өөрөө байж болно эсвэл түүний байгуулсан ТББ байж болно. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн бүтцэд нь өвлийн спортын холбоод, зуны спортын холбоод, олон улсын олимпийн болон паралимпийн хороо, тамирчдын комиссоос тус тус төлөөлөл байдаг. Сонирхол нь допинг дээр нэгдэж, эрх ашгаа хамгаалах үүднээс тал бүрийн төлөөллийг багтаадаг. Тиймээс Засгийн газрын зүгээс олимпийн хороо, паралимпийн хороо, спорт холбоодыг цуглуулж, удирдах зөвлөлийг нь шинээр бүрдүүлэх нь илүү тохиромжтой хувилбар.

Өмнөх мэдээ

Орон нутгийн 416 км замыг нээжээ

Дараагийн мэдээ

Азийн 18 орны залуу парламентын гишүүд Улаанбаатар тунхаглал баталлаа

ХолбоотойМэдээ

Спорт

Засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээн боллоо

2025-04-16
Спорт

Г.Анхбаяр: Айлын эрх хүүхэд байсан намайг дугуйн спорт эр зориг, тэсвэр хатуужилтай эр хүн болгосон

2025-02-27
Онцлох мэдээ

Холбоодын нэгдсэн УАШТ-ийг 1XBet Charity fund ивээн тэтгэж оролцож бай

2025-01-16
Дараагийн мэдээ

Азийн 18 орны залуу парламентын гишүүд Улаанбаатар тунхаглал баталлаа

“Зорчигчдын өгдөг 500 төгрөгөөр хоол хүнс, нүүрс түлээгээ  авдаг”

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.