Татвар төлөгч ИРГЭН Та 2024 оны тээврийн хэрэгслийн албан татвараа 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй…
Монгол Улсын ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ хуулийн 13.2.9.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан оногдуулсан торгох шийтгэл, авто зам, замын байгууламж ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан ТАТВАРЫГ ХУУЛИЙН ХУГАЦААНДАА төлөх үүрэгтэй.
Хэрвээ ИРГЭН ТА тээврийн хэрэгслийнхээ татварыг төлж амжаагүй бол Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.5.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.9, 22.4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол авто тээврийн хэрэгслийг ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД оролцуулахыг хориглоно.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 2024 оны 10 дугаар сард Нийслэлийн замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн татварын газрын хамтарсан “ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ”-ыг зохион байгуулж татвараа төлөөгүй тохиолдолд ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД оролцуулахгүй.
Татвар төлөгч Та автотээврийн хэрэгслийн албан татварыг бүх төрлийн цахим суваг, Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын урамшууллаасаа суутгуулах эсвэл И-Баримт аппликэйшн ашиглан (7-секунтэнд) төлөөрэй..