Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол улсын Гадаад валютын албан нөөц 2023 оны 8 дугаар сарын эцэст 3,933 сая ам.доллар боллоо. Өнгөрсөн сараас 106 сая доллараар нэмэгджээ. Валютын нөөц 4 тэрбум доллар болоход 67 сая доллар дутуу байна. Валютын нөөц нэмэгдэх нь төгрөгийн ханш тогтвортой байхад маш чухал нөлөө үзүүлдэг.